link
ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Chinese corner” буюу “Хятад хэлний клубийн ярианы булан”-ийн хичээлээ 1。“网络学习时代, 音乐使生活丰富多彩”2。“一起健身,健康食品与垃圾食品” 3。“交友之道,聊聊考试那件小事” 4。“夜生活,聊聊旅游的事” зэрэг өдөр тутмын ахуй амьдрал, ажил мэргэжилтэй холбоотой чөлөөт сэдвээр санал бодлоо чөлөөтэй харилцдаг болгох зорилгоор сайн дурын ажилтан Б.Дэмбэрэл, клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа, клубийн ахлагч Т.Одонцэцэг нар хамтран амжилттай зохион байгууллаа.
Дээрх сэдвийн хүрээнд хичээлд хамрагдаж байгаа оюутнууд 2,2-оор эсвэл 5,5-аар баг болж, сэдвийн хүрээнд хятад хэлээр хоорондоо санал бодлоо солилцож, асуулт хариулт бэлтгэн өөрсдийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж, нэг нэгнийхээ мэдэхгүй зүйлийг зааж өгөн харилцан суралцаж, хятад хэлний ярианы төвшингөө дээшлүүлсэн оюутан залуус бидэнд чөлөөтэй, бүтээлчээр суралцах урам сэдлийг төрүүлсэн, эерэг хандлагын чухлыг мэдүүлсэн үр дүнтэй болж өндөрлөсөнд клубийн хамт олны зүгээс чин сэтгэлээсээ талархалтай байна.
Хятад хэлээр суралцаж буй оюутан залуус бидний хувьд цаг үеэ олсон үр дүнтэй чөлөөт ярилцлага хичээл болсонд клубийн гишүүдийн өмнөөс сайн дурын ажилтан, зөвлөх багшдаа чин сэтгэлээсээ баярлалаа.
Хичээл тус бүрд ГХС-ийн ТТО-ын 3,4-р анги, ЭХС, ГУУС, ХШУС-ийн хөтөлбөрийн 1,2-р ангийн оюутнууд болон хятад хэлний клубийн идэвхтэн гишүүд давтамжтайгаар 90 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо.
Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
ГХС-Хятад хэлний клуб. 2019-11-22
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened