link
ШУТИС нь судалгааны их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд эрдэм шинжилгээний сэтгүүлийн чанарыг дээшлүүлэх, докторын зэрэгтэй багш нарынхаа тоог өсгөх, судлаачдыг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Үүнд:
1.“ШУТИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн чанар, менежмент” семинар/2019.11.29/
Энэхүү семинар нь тус их сургуулийн хэмжээнд эрхлэн гаргаж буй сэтгүүлүүдийн редакцийн зөвлөлийн гишүүдийн дунд Монголын номын сангуудын консорциумын дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ зохион байгуулагдлаа. 2018 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан анхдугаар семинараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ГУУС-иас эрхлэн гаргадаг “Mongolian Geoscientist” сэтгүүлийг МУ-ын ШУА-ийн онлайн систем JOL-д 2019 оны 1 дүгээр сард оруулснаар олон улсын түвшинд хянагддаг онлайн сэтгүүл болж, Google Scholar, Dimensions ЭШ-ний хайлтын системд индекслэгдээд байна. Өнөөдрийн байдлаар тус сэтгүүлийн хандалтын тоо 10740-д хүрээд байна.
Семинар дээр “Mongolian Geoscientist” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Батхишиг тус сэтгүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, цаашдын зорилтын талаар танилцуулж, олон улсад хянагддаг онлайн сэтгүүл болоод жил хүрэхгүй хугацаа болж байгаа хэдий ч олон улсын сэтгүүлүүдэд хянан магадлагаа хийдэг JPPS байгууллагын шалгуур болох 1 од-ны шаардлага хангасан амжилтаа дурдлаа.
Эх сурвалж: JOL мэдээллийн сан, 2019.11 сар
Цаашид энэхүү түвшнээ ахиулахыг зорьж байна.Түүнчлэн ХШУС-иас анх удаа эрхлэн гаргаж буй “”Applied science and engineering A” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга В.Өлзийбаяр сэтгүүлийн үйл ажиллагааг танилцуулж, цаашдын зорилтоо тодорхойллоо. Энэхүү сэтгүүл нь олон улсад хянагддаг ШУТИС-ийн 2 дахь онлайн сэтгүүл болох зорилтын хүрээнд бий болж буй бүтээл юм.
Монголын номын сангуудын консорциумын Удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга семинарт оролцогчдод сэтгүүлийн бодлого, стратеги, менежментийн талаар танилцуулж, редакцийн зөвлөлийн гишүүд, оролцогчидтой санал солилцлоо. Тус консорциум нь ШУТИС-ийн сэтгүүлүүдийг хөгжүүлэх, онлайн болгож олон улсын мэдээллийн сантай холбоход байнга хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж байгааг дурдахад таатай байна.
2.“Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх арга зүй, оюуны өмчийн эрхийн хамгаалалт” докторантуудад зориулсан сургалт /2019.12.03/
2019 оны байдлаар эрдмийн зэрэг хамгаалахаар суралцаж буй ШУТИС-ийн 200 гаруй багш, ажилтан байгаа бөгөөд тэдгээрийн 130 орчим судлаачдад эрдэм шинжилгээний бүтээл туурвих арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг дараах агуулгын хүрээнд явууллаа.Үүнд:
Тус семинар, сургалтыг цаашид бүрэлдэхүүн сургуулиуд тус бүр дээр зохион байгуулах боломжтой юм.
Эдгээр арга хэмжээг явуулахад мэдлэг, туршлага, сэтгэлээ зориулан хамтран ажилласан багш нар, мэргэжилтнүүд, Монголын номын сангуудын консорциумдаа талархлаа илэрхийлье.
Зураг. Докторантууд багаар ажиллаж байгаа нь.
Зохион байгуулагч:
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ
Холбоо барих утас: 11-318153
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened