link

ШУТИС-ийн багш нар шагнагдлаа
2011-12-08 23:30 Админ

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 90 жил, ШУА байгуулагдсаны 50 жилийн их ойн баярыг тохиолдуулан “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр ХИБС-ийн ахлах багш Ш.Нарантуяа, ахлах багш Л.Цэрэнпүрэв, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр МС-ийн захирал Т.Намнан, дэд профессор Ө.Цэрэн, МИС-ийн тэргүүлэх профессор Б.Баярсүрэн, ХИБС-ийн профессор Б.Даваадорж, ҮТДС-ийн тэргүүлэх профессор Л.Удвал, ЭХИС-ийн дэд профессор Ц.Жамбалсамбуу, БСШУЯ-ны жуух бичгээр ХИБС-ийн тэргүүлэх профессор Ц.Энхтуул, ахлах багш Н.Чимэдрэгзэн, МИС-ийн ахлах багш Н.Гомбосүрэн нар тус тус шагнагдлаа. Мөн ШУА байгуулагдсаны 50 жилийн ойн баяраар ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дээд шагнал болох "Хубилай хаан" алтан медалиар шагнагдав.

 


ЗХШҮГ

Affiliated schools