link
Монгол үндэстний уламжлалт хүнсний хэрэглээг сургуулийн хүүхдийн болон хүнд хөдөлмөр эрхлэгч ажилчдын үдийн хоолтой уялдуулан хөгжүүлэх, оюутнуудын онолын мэдлэгийг ур чадвар болгох, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготойгоор Cook show- 2020 тэмцээн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, Хоолзүй тэжээхүй ухаан мэргэжлээр суралцаж буй Их, Дээд сургуулийн оюутнуудын дунд 2019 оны 11-р сарын 16, 30-нд 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээн ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн цаг хугацаанд тохиож байгаагаараа онцлог үйл явдал боллоо.
Тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулав. Үүнд:
ШУТИС ҮТС-ийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, Хоолзүй тэжээхүй ухаан мэргэжлээр суралцдаг 38 оюутан буюу 19 баг тэмцээний 4 төрөлд оролцож эндээс 8 оюутан дараагийн шатанд шалгарлаа.
Дараагийн шатны Их, Дээд сургуулийн Cook show – 2020 тэмцээнд ШУТИС Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, Технологийн Дээд болон Техник, Технологийн Дээд сургуулиудаас энэ мэргэжлийн 24 оюутан, удирдсан багш, хөгжөөн дэмжигчдийн хамтаар амжилттай оролцлоо.
Тэмцээнд тавигдах шаардлага нь:
Хоол, хүнсний эрүүл зохистой байх хандлага нь орон нутгийн болон уламжлалт таван тансаг идээ-хүнсээр хоол үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэгддэг үүнд мэргэжлийн оюутнуудын бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэхтэй холбогдуулан
эдгээр 4 төрөл тус бүрийн онцлогийг харгалзан хүүхэд болон ажилчдын бие бялдарт тохирсон, эрүүл мэндийг дэмжин шинжлэх ухааны үндэслэлтэйгээр орц жорыг баяжуулан иж бүрдэл хоолны технологийн орц, жор бичилт, илчлэг болон өөрийн өртгийг тооцох, ширээ засалтыг хийхээр тэмцээнийг төлөвлөж зохион байгуулсан ба 2 үе шаттай энэхүү тэмцээнд Их, Дээд сургуулиудын 80 гаруй оюутнууд хоол бүтээгдэхүүн хийж оролцсон онцлог үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Хамтарч ажилласан “Говь” Зоогийн газар, Meal Plus - 2 ҮТС, “Гэр гэртээ тогооч” сэтгүүлийн хамт олон болон оюутнуудаа эрдмийн бүтээлээрээ урамшуулсан ҮТС-ийн Дэд проф. доктор (Ph.D) Ц.Одбаяр, докторант М.Алтаншагай нарт цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт хүсье.
Тэмцээний шүүгчид болон багийн үйл ажиллагаа
Тэмцээний II шатанд оролцсон ҮТС-ийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн багийн гишүүд, багш, шүүгчид
Тэмцээнд оролсон Их дээд сургуулийн нийт баг хамт олон, удирдсан багш нар
Тэмцээнийг санаачлагч, ерөнхий зохион байгуулагч:
Хүнсний инженерчлэл хөтөлбөрийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн 4-р ангийн хамт олон, багш нар
Үйлдвэрлэлийн технологийн сургууль, ШУТИС
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened