link
Дүрслэх геометрийн Улсын XI олимпиадыг 2019 оны 12 сарын 21-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Олимпиадад ШУТИС,МУБИС, ХААИС, ҮБХИС, ТЗДС, ТТДС, ТДС, ИЗОУИС, ШМТДС зэрэг 8 их, дээд сургуулийн Дүрслэх геометр хичээлийг анх удаа судлан үзэж буй шилдэг 30 гаруй оюутан оролцож мэдлэг, оюун ухаан, чадвараа сорин өрсөлдлөө.
Олимпиадын үеэр зурагзүйн сургалтын тулгамдаж буй асуудал болон сургалтын агуулга, арга зүйн талаар ЭШ-ний бага хурал зохион байгуулагдаж нийт их, дээд сургуулийн багш нарын 9 илтгэл хэлэлцүүлэгдэж ажлын туршлага, санал бодлоо хуваалцав.
Багш нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулах комисс олимпиадын дүнг гаргахад:
1-р байр М.Оргилноров. ШУТИС, 2-р байр Б.Энхтүвшин. ШУТИС,
3-р байр С. Самданням. ШУТИС, Б.Ган-Эрдэнэ. Шинэ Монгол ТДС нар шалгарав.
Багийн дүнгээр: 1-р байр ШУТИС, 2-р байр Шинэ Монгол ТДС, 3-р байр Төмөр Замын ДС тус тус шалгарлаа.
Нийт оюутан суралцагчид болон олимпиадыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон их, дээд сургуулийн багш нартаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт ерөөе.
БАС. Архитектурын салбар
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
2019.12.21.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened