link

“Монголын маркшейдерийн холбоо 30 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний үндэсний хэмжээний бага хурал-2019” зохион байгуулагдлаа
2019-12-28 14:42

2019 оны 12-р сарын 13-14-ний өдрүүдэд ““МОНГОЛЫН МАРКШЕЙДЕРИЙН ХОЛБОО 30 ЖИЛИЙ ОЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ БАГА ХУРАЛ-2019”” –ыг ивээн тэтгэгч байгууллага Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Монголын маркшейдерийн холбоо, ШУТИС, ГУУС-ийн Уурхайн технологийн салбартай хамтран амжилттай зохион байгууллаа.

Уг эрдэм шинжилгээний бага хурал нь Уул уурхайн маркшейдерийн чиглэлээр гадаад дотоодын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд, төгсөгчид, инженер техникийн ажилтан, судлаачдын дунд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, урамшуулах, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.

ЭШХ-ын  2 дугаар шатны шалгаруулалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргааны хурлын танхимд зохион байгуулсан бөгөөд “Судлаач-инженер”, “Судлаач-оюутан” гэсэн 2 ангиллаар илтгэл хэлэлцүүлж, дараах байруудыг эзлэлээ.  шийдэхийг зорьсон байна. 

Судлаач-инженер ангилал:  I байранд “Нүүрсний ил уурхайн хажуугийн тогтворжилтын судалгаа” 

Илтгэгч: Б. Мөнхзаяа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төлөвлөлтийн инженер

Судлаач-инженер ангилал:  II байранд Агаарын зураглалын технологиор хийсэн маркшейдерийн хэмжилтийн нарийвчлалын үнэлгээ

Илтгэгч: Г.Пүрэвсүрэн, Э.Тэмүүлэн Оюусөүрвей ХХК-ийн маркшейдер инженер

Судлаач-инженер ангилал:  III байранд Гидравлик урвуу утгуурт экскаватораар нүүрсний давхарга нээх үеийн ул-таазны хаягдал бохирдлын тооцоо, нөөцийн тооцоонд авах зөвлөмж

Илтгэгч:С. Амирбек Монгол улс, Энержи Ресурс ХХК, Ухаа Худаг нүүрсний ил уурхай

Судлаач-инженер ангилал:  Тусгай байранд Эрдэнэт ил уурхайн хаягдлын аж ахуйн далангуудын тогтвортой байдлын хяналт

Илтгэгч: Т.Самданшийрав Эрдэнэт ТӨҮГ-ын ГМХ-ийн маркшейдер инженер 

Судлаач-оюутан ангилал: I байранд Шивээ-Овоогийн ил уурхайд гарсан хөрсний гулсалтанд хийх маркшейдерийн хяналт мониторинг

Илтгэгч: Б.Амгалан, Б.Төмөрбалт ШУТИС, Уул уурхайн маркшейдер –IV курс

Удирдагч: Г. Уранбайгаль ШУТИС, ГУУС-ийн дэд профессор, доктор   

Судлаач-оюутан ангилал: II байранд Шивээ-Овоогийн ил уурхайн нүүрсний чанарын үзүүлэлтүүдийн зүй тогтлын судалгаа

Илтгэгч: Ж.Рэвгийжалав, Т.Гарамдагва ШУТИС, Уул уурхайн маркшейдер –III курс

Удирдагч: Г. Уранбайгаль ШУТИС, ГУУС-ийн дэд профессор, доктор

Судлаач-оюутан ангилал:  III байранд  Маркшейдерийн ажил үйлчилгээний хууль эрхзүйн орчны судалгаа

Илтгэгч: Б.Тэнгисболд, Г.Сансармаа ШУТИС, Уул уурхайн маркшейдер –II курс

Удирдагч: Г. Уранбайгаль ШУТИС, ГУУС-ийн дэд профессор, доктор

Судлаач-оюутан ангилал:  Тусгай байранд Хаягдлын далангийн тогтворжилтыг хянах  онол арга зүй

Илтгэгч: Г.Цэрэнбалжир, Ж.Батсүх ШУТИС, Уул уурхайн маркшейдер –III курс судлаач оюутнуудын илтгэлүүд тус тус шалгарч байр эзлэлээ.

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр

Хүдрийн ил уурхайгаар танилцах аяллын дараа

Ахмад маркшейдер инженерүүдийн төлөөлөл

ЭШ-ний бага хуралд  уул уурхайн салбарын түүхийг бүтээлцсэн ахмадууд, ид хийж бүтээх амжилтыг гаргаа атгасан залуу үе, ирээдүйд уул уурхайн инженер болох оюутан залуус маань оролцож, амьдрал практик-туршлага, мэдлэгээ хуваалцсан сайхан арга хэмжээ болсныг онцлон тэмдэглэв. Мөн хуралд оролцогчид, оюутан залуус Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн ил уурхай, тэсэлгээ үзэв.

Тус эрдэм шинжилгээний бага хурлыг ивээн тэтгэгч байгууллага “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ–ын удирдлагууд, Геологи, маркшейдерийн хэлтсийн хамт олондоо талархал илэрхийлж, амжилт бүтээлийн дээдийг хүсье.

Affiliated schools