link

“Монголын нууц товчоо монголчуудын амьдралд” тэмцээн зохион байгууллаа
2019-12-28 14:50

ШУТИС-ийн салбар сургуулиудын бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр бакалавр зэрэгтэй суралцаж байгаа оюутнуудын дунд “Монголын нууц товчоо Монголчуудын амьдралд” тэмцээн 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан болно.

Уг тэмцээний зорилго нь оюутнуудад Монголын нууц товчоог гүнзгийрүүлэн судалж, түүний агуулга, үзэл баримтлал, амьдрах арга ухааныг өвлүүлэн үндэсний бахархлыг бий болгон төлөвшүүлэхэд чиглэгддэг.

“Монголын нууц товчоо Монголчуудын амьдралд” тэмцээний I шатанд ШУТИС-ийн БуХС, ҮТС, ЭХС, БАС, ГУУС, МехТС-ийн нийт 51 баг оролцсоноос II шатанд 22 багийн илтгэл шалгарсан. 22 багийн илтгэлээс III шатанд шилдэг 6 илтгэлийг шалгарууллаа. III шатны шалгаруулалтыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Оюутан

Байр

Сургууль

Удирдагч багш

1

Домогт баг

Тэргүүн байр

ШУТИС. БуХС

Л.Цэрэнчимэд

2

Knowledge баг

Дэд байр

ШУТИС. ГУУС

Ц.Гүнбилэг

3

Гуравт баг

Гутгаар байр

ШУТИС. БАС

А.Аюуш

4

Цэцэн баг

Тусгай байр

ШУТИС. БуХС

Л.Цэрэнчимэд

5

Мөнхтэнгэр баг

Тусгай байр

ШУТИС. БуХС

А.Аюуш

6

Түүчээ баг

Тусгай байр

ШУТИС. ЭХС

Ц.Гүнбилэг

Тэргүүн байр эзэлсэн “ДОМОГТ” баг

“Монголын нууц товчоо бидний амьдралд” тэмцээнийг жил бүр ивээн тэтгэгчээр оролцдог, оюутан залуусын сурч хөгжих, шинийг эрэлхийлэх үйлсийг байнга дэмжиж хамтран ажилладаг “Бэхи цолтон” ТББ байгууллагын захирал Г.Болдбаатарт талархал илэрхийлье.

ШУТИС. БуХС. Бизнесийн удирдлагын салбар

Хүний нөөцийн менежментийн баг

Affiliated schools