link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын 83, магистрын 45 дахь удаагийн төгсөлт 2020 оны 1 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд болж байна. Энэ удаагийн төгсөлтөөр 6 доктор, 278 магистрын зэргийн диплом, 788 бакалаврын зэргийн дипломтой төгссөнөөс онцлох дипломтой 34, дипломын зэрэгтэй 61 оюутан төгсөн гарч байна. Түүнчлэн Эрчим, хүчний сургуулийн Хойд Хятадын Эрчим хүчний сургуультай хамтарсан Цахилгаан хангамж 2+2 хөтөлбөрөөр 6, БНХАУ-ын Шанхайн ШУТИС-тай хамтарсан Био инженерчлэл 2+2 хөтөлбөрөөр 2 төгсөгч тус тус төгсөн гарлаа.
Төгсөлтийн ёслолын ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, ШУТИС-ийн Захирал Б.Очирбат болон дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, эрдэмтэн багш нар төгсөгчид оролцлоо. Төгсөлтийн ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн Захирал Б.Очирбат үг хэлж, Монгол Улсын Гавьяат багш, ЭХС-ийн Дулааны инженерийн салбарын доктор, профессор Ч.Даваасамбуу, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан нар төгсөгч оюутнуудад баяр хүргэн сургаал үгээ хайрлав.
Төгсөгчдөд диплом олгох ШУТИС-ийн Захирлын тушаалыг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга, доктор, дэд профессор Д.Гэрэлт-Од уншиж танилцуулснаар ШУТИС-ийн төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа эхэлсэн.
Нийт төгсөгчдийг төлөөлж Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Автоматжуулалтын систем мэргэжлээр бакалаврын зэрэг хүртсэн Даваахүү овогтой Даваадэлгэр эрдэмтэн багш, төгсөгчид болон зочид төлөөлөгчдөдөө хандан талархлын үгээ хэллээ.
Нийт төгсөгчдөдөө баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened