link

Боловсролын Зээлийн Сан (БЗС)-ийн “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцах оюутны анхааралд
2020-02-18 10:14

Зээлийн шаардлага:

  • Шинээр элсэгчийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын оноо нь 600-аас доошгүй байх / үүнийг зөвхөн шинэ элсэгчийн эхний улиралд харгалзана/
  • Бакалаврын оюутан бол өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 2,8-аас доошгүй байх
  • Магистрант, докторантын өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 3,2-оос доошгүй байх
  • Тухайн улиралд 10-аас доошгүй кредитийн хичээл сонгож судлах
  1. Зээл авах оюутнууд дараах 5 баримтыг өөрөө бүрдүүлж өгнө. Үүнд:
  2. Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл (БЗС-аас гаргасан “Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт”
  3. Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссе (БЗС-аас гаргасан эссе бичих удирдамжийн дагуу (аль болох 1 нүүрт багтаан бичих)
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар (гаргацтай, тод байх)
  5. Даатгалын хураамж (зээлийн 1 хувь) төлсөн баримт (Хаандаатгал ХХК. Хаанбанк 544 716 8028 данс . гүйлгээний утга дээр сургууль,  нэр, регистрээ бичнэ эсвэл гар утсаар Хаан даатгал фейсбүүк  орж төлбөрөө төлөх)
  6. БЗС-тай байгуулсан ОХЗээлийн гэрээ
  1. Мэргэжилтэн, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны ажилтан, санхүү бэлтгэх баримтууд.Үүнд:
  1. ЭЕШ-ын онооны хуудас
  2. Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт
  3. Тухайн хичээлийн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
  4. Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
  5. “Хаан даатгал” ХХК-тай  байгуулсан гэрээ

Тайлбар: БЗС нь тухайн улиралд сонгосон кредитийн хэмжээгээр зээл олгох ба 10-аас багагүй 21-ээс ихгүй кредитийн төлбөрийн зээл байна.

                                

Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Алба

2020-02-12

Утас: 99958707, Файсбүүк хаяг: ШУТИС-Оюутны зээл

Affiliated schools