Зээлийн шаардлага:
- Шинээр элсэгчийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын оноо нь 600-аас доошгүй байх / үүнийг зөвхөн шинэ элсэгчийн эхний улиралд харгалзана/
- Бакалаврын оюутан бол өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 2,8-аас доошгүй байх
- Магистрант, докторантын өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 3,2-оос доошгүй байх
- Тухайн улиралд 10-аас доошгүй кредитийн хичээл сонгож судлах
- Зээл авах оюутнууд дараах 5 баримтыг өөрөө бүрдүүлж өгнө. Үүнд:
- Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл (БЗС-аас гаргасан “Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт”
- Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссе (БЗС-аас гаргасан эссе бичих удирдамжийн дагуу (аль болох 1 нүүрт багтаан бичих)
- Иргэний үнэмлэхийн хуулбар (гаргацтай, тод байх)
- Даатгалын хураамж (зээлийн 1 хувь) төлсөн баримт (Хаандаатгал ХХК. Хаанбанк 544 716 8028 данс . гүйлгээний утга дээр сургууль, нэр, регистрээ бичнэ эсвэл гар утсаар Хаан даатгал фейсбүүк орж төлбөрөө төлөх)
- БЗС-тай байгуулсан ОХЗээлийн гэрээ
- Мэргэжилтэн, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны ажилтан, санхүү бэлтгэх баримтууд.Үүнд:
- ЭЕШ-ын онооны хуудас
- Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт
- Тухайн хичээлийн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
- Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
- “Хаан даатгал” ХХК-тай байгуулсан гэрээ
Тайлбар: БЗС нь тухайн улиралд сонгосон кредитийн хэмжээгээр зээл олгох ба 10-аас багагүй 21-ээс ихгүй кредитийн төлбөрийн зээл байна.
Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Алба
2020-02-12
Утас: 99958707, Файсбүүк хаяг: ШУТИС-Оюутны зээл