link

ШУТИС-ийн 2011-2012 оны хичээлийн жилийн хамтын гэрээ байгуулав
2011-12-22 01:27 Админ

ШУТИС-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж ШУТИС-ийн 2011-2012 оны хичээлийн жилийн хамтын гэрээг байгууллаа. Хамтын гэрээнд ШУТИС-ийн профессор багш, ажилтан, ажиллагсадын албан тушаалын сарын үндсэн цалинг 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 9,4 хувиар нэмэгдүүлж олгохоор болов.  Мөн Профессор багш нарын заавал биелүүлэх ноогдлоос давсан зөвшөөрөгдөх илүү кредитийн 40 хувь хүртэлх илүү цагийн нэг кредитийн үнэлгээг 154000 төгрөгөөр, үлдсэн 60 хувийг илүү цагийн нэг кредитийн үнэлгээг 115500 төгрөгөөр тооцохоор болсон байна.

Affiliated schools