link

ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв нээлтээ хийв
2011-12-31 00:06 Админ

ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж хэрэгжилтийн газрын дарга Д.Гончигсүрэн, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Энхжаргал болон бусад албаны хүмүүс оролцсон.

 

Эрүүл мэндийн төв нь орчин үеийн ЭХО аппарат, тархи, зүрхний бичлэг хийх, цусны болон шээсний шинжилгээ хийх иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Тус лаборатор ЭХИС-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн сургалтын бааз болохоос гадна ШУТИС-ийн багш ажилчдад үйлчлэх юм. Нээлтийн ажиллагааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвд хамгийн сүүлийн үеийн шүдний  кабинет иж бүрнээр нь бэлэглэхээр болсон. Мөн энэ өдөр ШУТИС Эрүүл мэндийн яамтай хамран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

 

Эмнэлгийн техникийн дээд мэргэжилтэй боловсон хүчнийг 1996 оноос ШУТИС-ийн ЭХИС-д бэлтгэж эхэлсэнээс хойш 15 дахь жилдээ элсэлт авсан байна. Эрүүл мэндийн салбарт энэ мэргэжлээр 160 гаруй инженер, докторын зэрэг хамгаалсан 1, докторын сургалтанд суралцаж буй 4, магистрийн зэрэг хамгаалсан 20, бакалаврын сургалтаар 100 гаруй оюутан тус тус суралцаж байна. Нийт төгсөгчдийн 73,6 хувь нь эрүүл мэндийн салбартаа ажиллаж байна.


ЗХШҮГ

Affiliated schools