link
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд төмөр замын мэргэжлийн инженер бэлтгэх, давтан сургах, судалгаа, шинжилгээний ажил хамтран гүйцэтгэх, оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох, дадлага хийлгэх, төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн ректор Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Механик тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Механик тээврийн сургуулийн дэд захирал Ж.Хашбат, Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга Х.Отгон-Эрдэнэ, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны мэргэжилтэн Г.Батзориг, “Тавантолгой төмөр зам” ХХК-аас Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, Захиргаа удирдлага хариуцсан дэд захирал Г.Ууганбаяр, Ерөнхий инженер Б.Болор-Эрдэнэ, Төсөл хөтөлбөр, хөгжил хариуцсан дэд захирал Я.Намсрай, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Батсайхан, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Батцэцэг, Төслийн менежер Г.Цолмонбаяр нар оролцов.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened