link

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2020-10-02 01:51 ЗАА

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Улсын хоёрдугаар төв эмнэлэг хамтран ажиллахаар болж Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн захирал Б. Очирбат, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал С.Энхболд нар 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэв.

   

Хоёр байгууллага хамтын ажиллагааны хүрээнд багш, ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг жил бүр хамтран зохион байгуулах, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх, сургах, дадлагажуулах, чадавхжуулах хамтарсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүд болон хамтын ажиллагаатай их сургуулиудын хамтарсан хөтөлбөрүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлийн инженерүүдийг хамруулан сургах, эрүүл мэнд, эмчилгээ, оношилгооны чиглэлээр профессор багш нар болон эмч, сувилагч, инженер техникийн ажилтнуудын хамтарсан эрдэм шинжилгээ, судалгаа, инноваци, технологийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах, эмнэлгийн барилга, байгууламжийн зураг төсөл, засвар үйлчилгээ, тохижилтын үйл ажиллагааг дэмжих зэрэг чиглэлээр 3 жилийн турш хамтран ажиллах юм. 

Affiliated schools