link

ДаТС “Е-Контент хөгжүүлэлт”-ийн студитэй боллоо
2020-10-19 17:11 ЗАА

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн “Social” багийн санаачлагаар  “Е-Контент хөгжүүлэлт”-ийн студийг байгуулж нээлтийн тууз хайчлах үйл ажиллагааг 2020 оны 10-р сарын 14-ний өдөр ёслол төгөлдөр хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаад зориулж ДаТС-ийн оюутны зөвлөлийн гишүүд ая дууны мэндчилгээ дэвшүүлж уригдан ирсэн зочдод хүндэтгэл үзүүллээ. 

Энэхүү “Е-Контент хөгжүүлэлт”-ийн студи нь орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон тул Е-хичээл, төрөл бүрийн контент, подкастуудыг дуу, дүрсний өндөр нягтралтайгаар бэлтгэх бүрэн боломжтой юм.

“Е-Контент хөгжүүлэлт”-ийн студийн тохижилт, засварын ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэсэн ДаТС-ийн аж, ахуйн албаны ажилчид, сургалтын мастерууд, “Social” багийн гишүүддээ сургуулийн нийт хамт олны зүгээс талархал илэрхийлье.

Дэлхийн жишгээр сурч, сэтгэж, бүтээцгээе.
Сургуулийн Захиргаа

Affiliated schools