link

“Гадаадад суралцсан туршлага, шутис-гадаад харилцаа” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг
2012-01-18 20:01 Админ

ШУТИС-ийн БНЗ, Залуу багш нарын зөвлөлөөс нийт багш, ажиллагсдынхаа дунд гадаадын их, дээд сургуулиудад суралцах мөн тэдэнтэй хамтран ажиллах боломж, бололцоог нэмэгдүүлэх зорилгоор “ГАДААДАД СУРАЛЦСАН ТУРШЛАГА, ШУТИС-ГАДААД ХАРИЛЦАА” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгуулж байна.

            Хэлэлцүүлэг 2012 оны 01 сарын 24-ний өдрийн 930 цагт эхэлнэ.

Хаяг: ШУТИС-ийн төв номын сангийн 6-р давхрын 604 тоот, 8-р хороо, Бага тойруу, Сvхбаатар дvvрэг, Улаанбаатар, Монгол улс

Утас: 976-11-320383

Э-шуудан: enkhbatu@must.edu.mn

ХӨТӨЛБӨР

Нээлт: 0930-0950

930-940 ШУТИС, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор доктор, проф Т.Батбаяр

940-950 ШУТИС, БНЗ-ийн дарга Д. Долгорсүрэн

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 10.00-13.30

1000-1015ШУТИС-ийн гадаад харилцаа, өнөөгийн байдал” ШУТИС, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Ө. Батбаатар, Г. Батзориг

1015-1030ШУТИС-ийн багш нарын тэтгэлэгт хамрагдах боломж, анхаарах зүйлс” ШУТИС, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга доктор (Ph.D), проф Ц. Сарантуяа

1030-1045БНСУ-д суралцсан туршлага, сурах боломжууд” БИАС, дэд захирал доктор Э.Нинжгарав /БНСУ-ын Дунг-а Их Сургууль/

1045-1100БНСУ-д суралцсан туршлага, сурах боломжууд” НТС, Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) Ц. Батцэрэн /БНСУ-ын Чонбукийн Улсын Их Сургууль/, НТС, ахлах багш доктор (Ph.D) Д. Наранцацрал /БНСУ-ын Сүүкмён Эмэгтэйчүүдийн Их Сургууль/

1100-1130 Илтгэлүүдтэй холбоотой хэлэлцүүлэг

ЗАВСАРЛАГА 1130-1145

1145-1200 “ОХУ-д суралцах боломж, давуу болон сул талууд, туршлага” НТС, ахлах багш доктор (Ph.D) Л. Эрдэнэболд /ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол Төвд судлалын хүрээлэн/, НТС, багш Д. Мягмарсүрэн /ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургууль/

1200-1215 “БНТУ-д суралцах боломж, туршлага” УУИС, дэд профессор, доктор К.Хавалболат /БНТУ-ын Атилим Их Сургууль/, НТС, багш доктор (Ph.D) А. Энхбат /БНТУ-ын Анкарагийн Их Сургууль/

1215-1320 Илтгэлүүдтэй холбоотой хэлэлцүүлэг

1320-1330 Хэлэлцүүлгийн хаалт: ШУТИС-ийн Залуу багш нарын зөвлөлийн дарга доктор А. Энхбат

Affiliated schools