link

Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхим цахим уулзалт зохион байгууллаа
2020-10-31 00:55 ЗАА

Ази судлалын тэнхим ШУТИС-ийн хамтын ажиллагаатай华北电力大学/Хойд хятадын эрчим хүчний их сургууль/-ийн Олон улсын боловсролын сургуультай хамтран, зайн сургалтад хамрагдаж буй профессор багш, оюутан залуусыг дэмжих зорилгоор хятад хэлээр цахим уулзалт амжилттай зохион явууллаа.

 

Уг уулзалтад ГХС-ийн сургуулийн удирдлага, багш нар болон Техник технологийн орчуулга-хятад хэлний ахлах ангийн оюутнууд, ЭХС-ийн цахилгаан хангамж, дулаан хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний 2+2 хөтөлбөрийн бакалавр, магистр 80 гаруй оюутан оролцсон.

Хойд хятадын эрчим хүчний их сургуулийн профессор багш Лю Сун “Цахимаар хэрхэн үр дүнтэй суралцах”, “Цахимаар суралцах сул тал”, “Цахим эх сурвалж хэрхэн материал ашиглах”,”Хятад хэлний шалгалт хэрхэн өгөх” зэрэг сэдвээр илтгэл тавьж, эдгээр асуудлаар манай багш, оюутнуудтай санал солилцлоо.  

Энэ удаагийн үйл ажиллагааг зохион явуулахад хамтран ажилласан ШУТИС-ийн Технологи дамжуулалтын төв, Нээлттэй боловсролын төв болон идэвхтэй оролцсон багш, оюутнууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Номын буян дэлгэрэг!

Зохион байгуулсан:

 Ази судлалын тэнхимийн ахлах багш Ц.Эрдэнэзаяа (Ph.D.)

Affiliated schools