link

“Гадаадад суралцсан туршлага, шутис-гадаад харилцаа” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг
2012-01-26 16:57 Админ

2012 оны 01 сарын 24-ний өдөр ШУТИС-ийн БНЗ, Залуу багш нарын зөвлөлөөс “ГАДААДАД СУРАЛЦСАН ТУРШЛАГА, ШУТИС-ГАДААД ХАРИЛЦАА” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор доктор, проф Т.Батбаяр, ШУТИС-ийн БНЗ-ийн дарга Д. Долгорсүрэн нар нээж үг хэлэв. Ийнхүү анх удаа зохион байгуулсан үйл ажиллагаанд залуу багш нар болон зарим бүрэлдхүүн сургуулийн профессорууд идвэхтэй оролцсон бөгөөд ШУТИС, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Ө. Батбаатар, Г. Батзориг нар “ШУТИС-ийн гадаад харилцаа, өнөөгийн байдал” сэдэвт сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн бол БИАС-ийн дэд захирал, дэд профессор доктор (Ph.D) Э.Нинжгарав, НТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) Ц. Батцэрэн, ахлах багш доктор (Ph.D)                   Д. Наранцацрал нар БНСУ-д суралцсан, туршлагаа хуваалцаж цаашид тус улсад хэрхэн суралцах боломж, бололцоо байгаа талаар илтгэсэн. Мөн НТС-ийн багш

Д. Мягмарсүрэн ОХУ-ын өнөөгийн боловсролын тогтолцоо, тус улсад сурах боломжууд, сурах хугацаанд тохиолдох зарим хүндрэлүүд, түүнийг хэрхэн даван туулах талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн. Энэ удаагийн хэлэлцүүлгийг нэлээд нээлттэй зохион байгуулсан бөгөөд АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуульд магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж буй О. Чулуунбилэг АНУ-д суралцах боломж, гарах хүндрэлийн талаар мэдээлэл өгсөн бол ЭХИС-ийн тэргүүлэх профессор Д. Халзаа, НТС-ийн дэд профессор Б. Даваажав нар гойд идвэхтэй оролцож ийм төрлийн хэлэлцүүлгийг жилдээ хоёр удаа зохиож байх санал гарсан билээ. Хэлэлцүүлгийг хааж ШУТИС-ийн Залуу багш нарын зөвлөлийн дарга доктор (Ph.D) А. Энхбат үг хэлсэн бөгөөд тус арга хэмжээнд оролцсон багш нар хэлэлцүүлгийг үр өгөөжтэй, хэрэгтэй мэдээ, мэдээлэл олж авахад тустай, энгийн халуун дотно уур амьсгалтай болсныг онцлон тэмдэглэсэн юм.

 


Affiliated schools