link
2021-1-21-ний буюу 2 мянганы 21 оны 1-р сарын 21-ний өдөр ШУТИС-ийн Газрын тосны инженерийн салбараас эрхлэн УУХҮЯ, АМГТГ, МГТИН-тэй хамтран 2020 онд тохиосон ШУТИС-ийн ГУУС-ийн 60, эх орондоо газрын тосны инженерүүдийг бэлтгэж эхэлсний 25 жилийн ойд зориулан, мөн энэ онд 2021 онд болох эх орны газрын тосны түүхт 80 жилийн ойг угтаж Газрын тос-2020 (Oil & Gas-2020) сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн 26-р хурлыг цахимаар амжилттай зохион байгуулав. Тэртээ 1995 оноос хойш жил бүр тогтмол болж, эдүгээ 26 дахь удаагаа зохиогдож байгаа энэ хурал Google team программ ашиглаж цахимаар явагдаж, 150 орчим хүн оролцож, 30 гаруй илтгэл өгүүлэл бэлтгэгдэж, 208 нүүр бүхий ном (илтгэлүүдийн эмхэтгэл) хэвлэгдэж, шилдэг илтгэл, шилдэг өгүүлэл шалгаруулж, шагнаж урамшуулав. Хурлын номыг хэвлүүлэх, болон шагналын санг SYNERGY group (Синержи групп) ХХК ивээн тэтгэв. Эрхэм та бүхэндээ ЭРҮҮЛ ЭНХ-ийг ерөөхийн ялдамд мэлмий тунгалаг, ухаан сийрэг байж, номын цагаан буян арвижихын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хуралд оролцогчид... Хурлын урилга, ном
ШУТИС-ийн ГУУС-ийн ГТИС
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened