link
ШУТИС-ийн БуХС, МехТС болон БНСУ-ын Конжугийн Үндэсний Их Сургууль хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын менежментийн өнөөгийн байдал ба цаашдын төлөвлөгөө” сэдвийн хүрээнд 2 дахь удаагийн цахим семинарыг 2021 оны 2 сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Уг семинарыг нээж МУ-ын Соёлын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, БНСУ-ын Үндэсний Бүёо Музейн захирал Юүнь Хён Вонь нар үг хэлэв. Семинарыг БНСУ-ын Конжугийн Үндэсний Их Сургуулийн профессор Жу Нам Чол удирдан явууллаа.
Уг семинар нь БНСУ-ын дэмжлэгтэйгээр ШУТИС-д Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтэн бэлтгэх төслийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд БНСУ-д Соёлын өвийн сургалт, судалгаа хэрхэн явагдаж буй байдал, судалгааны ололт амжилтууд, олон улсын хамтын ажиллагааны чиглэл, бодлого, МУ-д баримтлагдаж буй Соёлын өвийн хадгалалт хамгаалалт хууль эрх зүйн үндэс, судалгааны түвшин, одоогийн нөхцөл зэрэг өргөн хүрээг хамарч зохион байгуулагдлаа. Уг симпозиумд дараах илтгэлүүд тавигдаж, нээлттэй асуултууд асууж сонирхолтой байдлаар үргэлжлэв.
Уг семинарт Монголын талаас Соёлын Яамны Соёлын Өвийн газар, Соёлын Өвийн Үндэсний Төв, ШУТИС-ийн МехТС болон БуХС-ийн багш судлаачид, Дорнод Их Сургууль, Чойжин ламын музей, Монгол цэргийн музей, Занабазарын музей, Ховд аймаг, Архангай аймаг, Баян-Өлгий аймаг, Баянхонгор аймаг, Говьсүмбэр аймаг, Дорноговь аймаг, сумдын музей, мөн БНСУ-ын талаас Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын нийгэмлэг, Конжугийн үндэсний их сургууль, Үндэсний төв музей, Үндэсний соёлын өвийн судалгааны хүрээлэн зэрэг хоёр орны 20 гаруй байгууллагаас 200 гаруй судлаач, мэргэжилтнүүд цахимаар холбогдон оролцлоо.
ШУТИС-ийн МехТС, БуХС-ийн төслийн баг
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened