link
ШУА-ийн ээлжит Их чуулган 2021 оны 02 сарын 25-нд болж өндөрлөлөө. Тус хурлаар ШУА-ийн 2020 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцсэний зэрэгцээ ШУА-ийн шинэ гишүүдийн сонгууль явагдсан болно.
ШУА-ийн гишүүний сонгууль 2 жилд нэг удаа явагддаг бөгөөд өнөө жилийн 12 нэр дэвшигчээс 5 эрдэмтэн академич хэргэм хүртсэн юм.
Тус чуулганаар МУ-н Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУТИС-ийн ГУУС-ийн профессор, доктор (Sc.D), профессор Цэвээний Нанзад Академич боллоо.
Академич Ц.Нанзад таны цаашдын сурган, эрдэм судлалын ажилд өндөр амжилт, амьдралд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЦЭВЭЭНИЙ НАНЗАД /Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи-уул уурхайн сургуулийн профессор, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/
Академич Ц.Нанзадын нийт бүтээлийг тоолон үзвэл 400 хол давах бөгөөд гадаад, дотоодод 200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсний зэрэгцээ 100 гаруй илтгэл хэлэлцүүлж, нэг сэдэвт бүтээл 15, сурах бичиг 13, гарын авлага товхимол 26-г туурвиж, 49 бүтээл редакторлан, эрдэм шинжилгээний тайлан 41-ийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, судалгааны ажлынхаа үр дүнгээр 34 бүтээлд өмчийн эрхийн хамгаалалт хийсэн, гадаадын шинжлэх ухааны хоёр академийн гишүүнчлэлтэй эрдэмтэн юм.
Тэрээр манай улсын эдийн засгийн болон экспортын гол салбар болох уул уурхайн салбарын, тэр тусмаа уулын ажлын механикжуулалтын үндсэн техник хэрэгсэл болох уурхайн машин тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, ашиглалт, засвар техникийн үйлчилгээний систем, уул-тээврийн иж бүрдлийн оновчтой сонголт, чанар, тэдгээрийн сэлбэг хэрэгслийн эргэлтийн фондын оновчлол, сэргээн засварлах технологи, ашиглалтын үеийн байгаль цаг уур, уул-техникийн болон зохион байгуулалтын хүчин зүйлсийн нөлөөлөл, эдэлгээний хугацааг оновчтой тогтоох зэрэг өргөн хүрээний судалгаа явуулж судалгааны онол арга зүйг боловсруулж уул уурхайн шинжлэх ухааны хөгжил, хууль эрх зүйг боловсронгуй болгох, гадаад харилцаа хамтын ажиллагаа, үндэсний боловсон хүчин бэлтгэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан Монголд төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм.
Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ОХУ-ын Уул уурхайн тэргүүн зэргийн бүтээлд / ГИАБ, Горный журнал “Вестник” / 30 гаруй өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд түүний бүтээлээс гадаадын судлаачид гуч гаруй удаа ишлэл авчээ.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened