link

“Цахилгаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх” сэдэвт Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн онол практикийн бага хурал боллоо
2012-02-08 00:36 Админ

2012 оны 1-р сарын 20-ны өдөр Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын танхимд Эрчим хүчний инженерийн сургуулийн Цахилгаан хангамж, өндөр хүчдлийн багаас зохион байгуулсан “Цахилгаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх” сэдэвт Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн онол практикийн бага хурал амжилттай болж өнгөрлөө.

    Хуралд ШУТИС-ийн удирдлагууд, ЭХИС-ийн профессор, эрдэмтэн багш нар болон “ДЦС-IV”, “ДЦС-III”, “ДЦС-II”, “УБЦДС”, “ТБЦДС” ТӨХК-иуд ба түүний салбарууд, “Эрдэнэтийн УБҮ”, “Мон Хорус” ХХК,  “ИЕК-Монгол” ХХК,  “Оюу-Толгой” ХХК, “Багануурын Уурхай” ТӨХК,  “Улаанбаатар төмөр замын эрчим Хүч, Ус Хангамжийн Анги” ХНН, “Ялгуун баян” ХХК, “Гэрэлт Цамхаг” ХХК, “Жигүүр гранд” ХХК, “Чинт” ХХК, “Политехникийн коллеж”, “Төмөр Замын дээд сургууль” болон “Баянзүрх ХҮТ”, “Баянгол ХҮТ”, “Сүхбаатар ХҮТ”, “Налайх ХҮТ”, “Хан-Уул ХҮТ”, “Чингэлтэй ХҮТ”, “Сонгинохайрхан ХҮТ, “Багануурын Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК, “МАК” ХХК, “ВТ” ХХК , “Эрчим төсөл” ХХК, “Анод Катод” ХХК зэрэг үйлдвэр, албан газрууд,компаниуд, сургалтын төвүүдийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд оролцлоо.

 

   Тус хуралд цахилгаан энергийн үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дараах сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдлээ. Тухайлбал;
-    “ТБЦДС-ийн өнөөгийн байдал ба найдвартай ажиллагааг дээшлүүлэх хэтийн төлөв” магистр Дашдаваа
-    “Өндөр хүчдлийн тусгаарлах хийцийн оношлогооны орчин үеийн аргууд”           Доктор(Ph.D) З.Цэрэндорж,  магистр, ахлах багш Г.Бэхбат, Магистр, ахлах багш Ж.Намдагсамба
-    “Улаанбаатар Түгээх Сүлжээний технологийн шинэчлэлийн тулгамдсан асуудлууд” магистр Л.Ганзориг
-    “Үйлдвэрийн газрын цахилгаан энергийн чанарын асуудал”                                 Доктор(Ph.D)   М.Хуягдорж, магистр, ахлах багш Т.Чүлтэмдагва, доктор(Ph.D) Х.Цагаан
-    “Нийгэм ахуйн цахилгаан хэрэглэжний 0,4кВ-ын сүлжээний цахилгаан эрчим хүчний чанарын судалгаа” доктор(Ph.D) М.Хуягдорж, магистр Д.Пүрэвдаш
-    “ДЦС-IV ТӨХК-ний Түлш Дамжуулах цехийн удирдлагын автоматжуулалтын шинэчлэл”  О.Гантөмөр,  Доктор(Ph.D), дэд профессор Б.Сэргэлэн
-    “ТЭХС-тэй зэрэгцээ ажиллах нарны станцийг Монголд байгуулж, ашиглах асуудал”  доктор (Ph.D), дэд дрофессор Д.Өлзий-Орших, докторант А.Эрдэнэ
-    “ВА07 автоматыг суурилуулах ба угсрах” магистр Н.Энхбаяр

    Хурлын үеэр “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК, “Багануур”         ХК-иуд манай хамт олонтой байгуулах хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны батламж гардуулсан чухал үйл явдал боллоо.
   Эх орныхоо гэрэлт ирээдүйн төлөө хийж буй та бидний сайн үйлс бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай.


“Цахилгаан Хангамж, Өндөр Хүчдлийн профессорын баг”

 


ЗХШҮГ

 

Affiliated schools