link

ШУТИС-ийн баг тамирчид Волейболын Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүллээ
2012-02-08 00:59 Админ

Монголын Оюутны спортын 2012 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн спортын 10 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээний нэгдсэн заавар, хуваарийн дагуу волейболын тэмцээн энэ сарын 1-5-ны өдрүүдэд МУИС-ийн ЭЗС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

  Тус тэмцээнд ШУТИС, ЭМШУИС, МУБИС, МУИС, ХААИС, ХААИС Инженер механикийн сургууль, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Додоод хэргийн Их сургууль, Дархан-ХААИС, Улаанбаатар ДС зэрэг их дээд сургуулиудын эрэгтэй 12, эмэгтэй 10 багийн 260 гаруй тамирчид өрсөлдөв.

Эрэгтэй баг:
1.    МУИС-ийн Н.Галбадрах дасгалжуулагчтай М.Мөнхсайхан ахлагчтай баг
2.    ХААИС-ийн С. Амгаабазар дасгалжуулагчтай Д.Билгүүн ахлагчтай баг
3.    ШУТИС-ийн М.Бат-Очир дасгалжуулагчтай Д.Өлзийсайхан ахлагчтай баг
Эмэгтэй баг:
1.    ШУТИС-ийн Б.Ням дасгалжуулагчтай Э.Уранбаяр ахлагчтай баг
2.    МУБИС-ийн Н.Нарантуяа дасгалжуулагчтай А.Пүрэвсүрэн ахлагчтай баг
3.    ИЗИС-ийн Ш.Чойдогжамц дасгалжуулагчтай Алтангэрэл ахлагчтай  баг тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
   Байгууллагын дүнгээр 1-р байранд ШУТИС, 2-р байранд МУИС 3-р байранд ИЗИС -иуд эзэлсэн байна.

 

Тус тэмцээнд амжилттай тоглосон тоглогчдоос Азийн Оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээнд оролцох  шигшээ багийг бүрдүүллээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд  ШУТИС-иас УУИС-ийн оюутан, спортын дэд мастер П.Буянжаргал, Ж.Нямсүрэн, Ч.Халиун, МХТС-ийн оюутан С.Отгонбямба нар шалгарлаа. Тэмцээний хаалтын ажиллагаанд УИХ-ийн гишүүн, Азийн Оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээний зохион байгуулах хорооны дарга С.Ламбаа, МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, МУ-ын гавьяат тамирчин Ц.Шоовдор, МВХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Энагурэ багийн дарга Жан Жин Хун нар оролцон шагналыг гардуулан өглөө.


ЗХШҮГ

Affiliated schools