link

Е-Нээлттэй сургууль дээр коллеж, МСҮТ-ийн багш нарын мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх сургалт эхэллээ.
2012-02-14 02:23 Админ

Е-Нээлттэй сургууль, МТСАлба хамтран “Коллеж, МСҮТ-үүдийн  багш нарын мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх” 7 хоногийн сургалт 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс Е-Нээлттэй сургуулийн Онлайн сургалтын танхимд эхэллээ. Сургалт интернэт ашиглалт, блог бүтээлт, вэб технологи, е-Хичээл бэлтгэх Flash технологи гэсэн агуулгаар явагдана. Сургалтанд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд дах 8-н коллеж, МСҮТ-ийн 40 гаруй багш хамрагдаж байна. Амжилттай суралцсан багш нарт ШУТИС-ийн IT passport-ийн гэрчилгээ олгоно. 

Е-Нээлттэй сургууль.

Affiliated schools