link

ШУТИС-ийн Дархан –Уул аймаг дахь Технологийн сургуулийн Байгалийн ухааны тэнхим
2012-02-14 20:39 Админ

Физик- I, II хичээлд зориулагдсан Виртуаль лаборатори 2012 оны 01 сарын 26 нд байгууллаа. Оюутнуудын сурах боломжийг сайжруулах зорилгоор олон улсын их, дээд сургуулиудын түвшинд хүрэх боломжтой физикийн лаборатори ашиглалтанд оруулав. Тус лабораторийн багаж төхөөрөмж нь БНХАУ-ын Бээжингийн Геологийн их сургуульд хэрэглэж байгаа орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулсан болно. Физикийн Виртуаль лабораторийн хүчин чадал нь лабораторийн 40 ажлыг 80 оюутан зэрэг хийж ажиллах боломжтой юм.

Лабораторийн гол ач холбогдол нь:

  • Оюутнууд туршилтаа гараар хийж, хийсэн туршилтаа компьютерт дахин хийж өөрийн алдаагаа олох боломжтой.
  • Оюутнууд туршилт хийж байхдаа, хийж байгаа зүйлийнхээ онолын мэдлэгийг Орос, Ангил, Монгол хэл дээр сонсож, унших боломжтой.
  • Туршилт, практикаас оновчтой асуудал өрнүүлж түүнийгээ Орос, Ангил, Монгол хэл дээр ойлгож, буцааж ярилцах боломжтой боллоо.

Affiliated schools