link

``Эрчим хүчний эдийн засаг ба Олон улсын эрчим хүчний зах зээл`` сэдэвт семинар зохион байгууллаа
2012-02-17 23:24 Админ

   АНУ-ын Колорадогийн Уул уурхайн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн танхимийн профессор Кэрол Доол `Эрчим хүчний эдийн засаг ба Олон улсын эрчим хүчний зах зээл` сэдэвт хоёр өдрийн семинар зохион байгууллаа. Семинар 2012 оны 2 сарын 13-14-ний өдрүүдэд ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд болов. Тус семинарт олон улсын эрчим хүчний аж үйлдвэрийн эдийн засаг, зах зээлийн талаар мэдлэгээ гүнзгийрүүлэхийг хүссэн инженер техникийн ажилтнууд, эдийн засагчид, бизнесийн менежерүүд, төрийн холбогдох яам агентлагийн шинжээч, шийдвэр гаргагч нар болон эрдэм шинжилгээний ажилтан, оюутан сурагчид болон эрдэмтэд оролцсон юм. Семинарт Монгол орны Эрчим хүчний аж үйдвэрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэгч, зах зээлийн зохицуулалт хийдэг төрийн агентлаг болон хувийн хэвшлийн байгууллагуудын шийдвэр гаргагчид оролцсоноор эрчим хүчний салбарын эдийн засгийн ерөнхий тойм, тулгуур хүчин зүйлсийн нөлөө, эдийн засгийн загвар модель гаргах  суурь бүтэц , эрсдэлийн удирдлага, мэдээллийн эх үүсвэр болон аналитик дүн шинжилгээ хийх арга барил эзэмшүүлэх ач холбогдолтой ажээ. Хурлыг зохион байгуулагчаар ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газар болон “Terra Fronterra” ХХК ажилласан. Мөн хуралд оролцогчид “Олон улсын эрчим хүчний зах зээл: Үнэ, Бодлого ба Ашиг” номыг цахим хэлбэрээр ашиглах эрхтэй болов.  

 

   Профессор Кэрол Доол нь АНУ-ын Колародагийн Уул Уурхайн их сургуулийн Газрын тосны эдийн засгийн CSM/IFP олон улсын хамтарсан хөтөлбөрийн захирал юм. Тэрээр эдийн засгийн баклавр зэргийг АНУ-ын “Wisconsin” их сургуульд, Эдийн засгийн ухааны докторын зэргийг АНУ-ын  “Minnesota”-гийн их сургуульд тус тус хамгаалсан. Тэрээр эрчим хүчний бодлогын үнэлгээ ба загварчлал, эрчим хүчний эрэлт ба нийлүүлэлт, цахилгаан эрчим хүчний бүтцийн өөрчлөлт, эрсдлийн удирдлага, түүнчлэн олон улсын эрчим хүчний зах зээлийн түүх ба ирээдүйн хөгжил чиг хандлага зэрэг сэдвүүдээр судалгааны ажлаа явуулдаг
Док. Керолийн олон тооны судалгааны ажил, нийтлэлүүд нь эрчим хүчний салбарт тэргүүлэлгч сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байдаг. Түүний нийтлэлүүд 1979-2005 онуудын Эрчим хүчний эдийн засгийн нийтлэлүүдэд хамгийн их иш татагдсан тоогоороо хоёрт, “Energy Economics”, “Energy Policy”, “The Energy Journal” болон “Resources and Energy Economics” сэтгүүлүүдэд хамгийн их иш татагдсан тоогоор зургаад ордог байна.

 

 

   Түүнээс гадна тэрээр Богинон хугацааны прогноз загварчлалын  Эрчим хүчний мэдээллийн төв (EIA) (2006), АНУ-ын байгалын орчин хамгаалах ангентлагын цаг уурын өөрчлөлтын хоёр дахь загвар (2005) болон АНУ-ын Fullbright хөтөлбөрийн техникийн шинжээчийн бүрэлдэхүүнд багтан (2004-2009) ажиллаж байсан.
   Эрдэс баялаг болон эрчим хүчний дээд боловсрол олгох хөтөлбөр 1969 оноос хөгжсөн бөгөөд технологи ба байгаль орчины бодлоготой уялдсан эрчим хүчний болон эрдэс баялагийн эдийн засаг ба удирлагын салбаруудаар өргөжин тэлж байна.

 


ЗХШҮГ

 

Affiliated schools