link

Мэндчилгээ
2012-02-21 19:47 Админ

ШУТИС-ийн нийт багш ажилчид, оюутан залуусдаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Угтан золгож буй `Баясгалант` хэмээх `Усан луу` жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин байг.



Мөргөдөг тэнгэрээ шүтэн хувь заяагаа даатгая
Мөнгөн сарны тойргоор цаг хугацаагаа хэмжье
Мөчид ухварыг огоорон бие биенээ хүндлэе
Мөнх амьдрахгүй насныхаа нэгэн ойг угтая
Будрах цасан чинагших хаврын тэргүүн сар ирлээ
Булт түмнээрээ золголдох Монголын цагаан сар ирлээ
Буян нэмж ирээдүйгээ ариутгах эхлэл сар ирлээ
Буурал дээдсийн сургаалиа сонсох уламжлалт сар ирлээ
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй


ШУТИС-ийн Оюутны Холбоо

Affiliated schools