link

Механик, тээврийн сургууль “Чанарын менежментийн 7 хоног” арга хэмжээг зохион байгууллаа
2021-11-04 00:11 ЗАА

ШУТИС-ийн Механик, Тээврийн сургууль (МехТС)-ийн Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын үйлчилгээг хамрах хүрээнд “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН 7 ХОНОГ” арга хэмжээг улирал бүр уламжлал болгон зохион  байгуулсаар ирсэн.  Тав дахь удаагийн энэхүү арга хэмжээг 2021 оны 10-р сарын 25-аас 30-ны өдрүүдэд  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бэлэн байдал,  орчны тохижилтыг сайжруулах гэсэн зорилготойгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:  

  1. Шинэ ажилтнуудад зориулсан ISO9001:2015 стандартын танилцуулах сургалт
  2. Лабораторийн тоног төхөөрөмж паспортжуулалт
  3. Бүх салбар, нэгжийн хөтлөх маягт, бүртгэлийн шинэчлэл
  4. Сургуулийн дотоод хаягжилт сайжруулалт
  5. Оюутны цайны газрын хяналт, үнэлгээ
  6. ХАБ-ын тэмдэглэгээ, лабораторийн ажлын зааварчилгаа, сайжруулалт
  7. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын дэд захирал, чанарын менежерүүдэд Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн талаар танилцуулах, харилцан мэдээлэл солилцох
  8. Цэвэрлэгээ тохижилтын ажил, өвөлжилтийн бэлэн байдал гэсэн хэсэгт чиглэн, төлөвлөгөө гарган зохион байгууллаа.

  

Тус арга хэмжээнд ЧХШҮА-ны дарга, мэргэжилтэн, БуХС, МХТС, БАС, ҮТС, ГУУС, ГХС-иас зочид ирж бидний хэрэгжүүлж буй стандарт, үйл явцтай танилцан, цаашид харилцан туршлага судлах талаар хэлэлцүүлэг, яриа өрнүүлэв.

 

 

Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг анхлан хэрэгжүүлэгчдийн нэг болсноороо  бид туршлага, нөөц бололцоондоо тулгуурлан, инженерийн боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, сургалтын чанар, орчны аюулгүй байдлыг ханган энэ удаагийн арга хэмжээг ийнхүү амжилттай, үр дүнтэй зохион байгуулав.

Үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон чанарын менежментийн зөвлөлийн гишүүд, бүрэлдэхүүн сургуулийн зочид, төлөөлөгчид, цэвэр орчныг бүрдүүлж ажилласан сургуулийнхаа нийт хамт олонд талархал илэрхийлье.    

МехТС-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨЛ

Affiliated schools