link

“MUST CUP-2021” хөл бөмбөгийн тэмцээний шилжин явах аваргын цомыг ЗАА баг тамирчид өргөв.
2021-11-08 18:37 ЗАА

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биеийн тамир, спортын тэнхимээс 2021 оны арван нэгдүгээр сарын сарын 6-7-ны өдөр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ШУТИС-ийн багш, ажилчдын дундах “MUST CUP-2021” хөл бөмбөгийн тэмцээн “Дэрэн клуб”-ын талбайд боллоо. Тэмцээнд БУХС, МехТС, МХТС, ХШУС, ЭХС, Захиргаа гэсэн 6 баг, хоёр хэсэгт хуваагдан тоглов.

“MUST CUP-2021” хөл бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт захиргааны баг тамирчид шалгарч алтан медаль, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Хоёрдугаар байрт Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн  сургуулийн баг тамирчид мөнгөн медаль, гуравдугаар байрт Мэдээлэл холбооны технологийн сургуулийн баг тамирчид хүрэл медалийн тус тус хүртлээ. Шилдэг довтлогчоор Мэдээллийн технологийн төвийн инженер Г.Билгүүн, шилдэг хамгаалагчаар Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш Ю.Болдбаатар, шилдэг хаалгачаар Мэдээллийн технологийн төвийн программист Ч.Батжаргал нар шалгарлаа. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

Affiliated schools