link

Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2021-11-13 03:14 ЗАА

Ковид19 халдварын цар тахлын дараах шинэ нөхцөл байдлын тулгамдаж буй асуудлыг эрдэмтэн судлаачдын нөөц бололцоонд тулгуурлан шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгаа, инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор  Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны гэрээ байгуулах уулзалтад ХӨСҮТ-өөс Ерөнхий захирал Ц.Билэгсайхан, Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр, Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам, Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн, Мэдээлэл технологийн албаны дарга Б.Оюунтуяа, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Н.Наранбаатар нар,

ШУТИС-иас Захирал Б.Очирбат, ЭШХАЭрхэлсэн дэд захирал Т.Намнан, СХОЭрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, ХШҮЭрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, БАТС-ийн ЭНБД Ч.Баасандаш, ҮТС-ийн ЭНБД М.Пүрэвжав болон бусад профессор багш нарын төлөөлөл оролцлоо.

ШУТИС-ын Захирал Б.Очирбат ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан нарын үзэглэсэн энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  1. Хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил гүйцэтгэх,
  2. Эмчилгээний хүнс болон эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтын менежментийг боловсронгуй болгох;
  3. ХӨСҮТ-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, эмчилгээний дэвшилтэт технологи хөгжүүлэлтэд эрдэмтэн судлаачдын багийг татан оруулж, хамтран ажиллах;
  4. ХӨСҮТ-д тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхүйц судалгааны үр дүн, халдваргүйжүүлэлтийн дэвшилтэт техник технологи, -хауг нэвтрүүлэх,
  5. Их өгөгдөл, өгөгдлийн анализ шинжилгээ, нууцлал, хадгалалт ба дижиталчлалыг ХӨСҮТ-д нэвтрүүлэх;
  6. Халдварт өвчний дэгдэлтийн үеийн тандалт, хариу арга хэмжээний талаар ШУТИС-ийн багш, оюутнуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  7. ШУТИС-ийн багш, оюутнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулан, халдварт өвчний үеийн шаардлагатай эмчилгээ, хяналтанд хамруулах.

Профессор багш, судлаачид Та бүхэн ХӨСҮТ-тэй дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажлын санал байвал Эрдэм шинжилгээ, инновацийн газарт ирүүлнэ үү. 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР,

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

Affiliated schools