link

ШУТИС “Springer” хэвлэлийн компанийн электрон ном эрдэм шинжилгээний сэтгүүл, мэдээллийн санг ашиглаж эхэллээ
2012-03-15 02:41 Админ

   Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн профессор багш нар дэлхийд тэргүүлэх “Springer” хэвлэлийн компанийн электрон ном эрдэм шинжилгээний сэтгүүл, мэдээллийн санг ашиглаж эхэллээ.
   Монголын номын сангуудын консорциумын урилгаар “Springer” хэвлэлийн компанийн Ази хариуцсан захирал Маурис Квонг 2012 оны гуравдугаар сарын 14-ний өдөр ШУТИС-ийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах гэрээ үзэглэв. Гэрээнд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон “Springer” хэвлэлийн компанийн Ази хариуцсан захирал Маурис Квонг нар гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах гэрээ байгуулснаар ШУТИС-ийн профессор багш нар дэлхийн түвшний шинжлэх ухааны мэдээлэл, электрон ном, эрдэм шинжилгээний сэтгүүл, мэдээллийн санг ашиглах боломж нээгдэж байна. “Springer” нь ШУ-ны электрон ном, электрон сэтгүүлээр дэлхийд тэргүүлдэг хэвлэлийн компани юм. Мөн ШУТИС-ийн профессор багш нарын бүтээлийг дэлхийн түвшинд үнэлүүлэх, нэр хүнд бүхий томоохон сэтгүүл, эрдэм шинжилгээний эмхтгэлд хэвлүүлэх боломж бүрдэж байгаа ажээ.

 


ЗХШҮГ

Affiliated schools