link
ШУТИС-ийн нийт багш, судлаачдын дунд ОУ-ын WOS, SCOPUS-д бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн бүтээл шалгаруулах уралдааныг уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн “Best Research Paper 2021” уралдааныг инженерчлэл, техник, технологи; байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан; нийгэм-хүмүүнлэг гэсэн 3 салбарын хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн шалгаруулалтыг 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд тус их сургуулийн нэр дээр хэвлэгдсэн бүтээлүүдийг нэгдүгээр зохиогч, холбоо барих зохиогч, хамтран зохиогч, хамгийн олон бүтээл гэсэн номинацаар тус тус шалгаруулав. Тус уралдаанд 40 гаруй судлаачдын нийт 160 гаруй бүтээл нэр дэвшсэнээс дараах шилдэг бүтээлийн эзэд тодорлоо. Үүнд:
№ |
Овог нэр |
Албан тушаал |
Оролцсон салбар |
Оролцсон төрөл |
Үзүүлэлт |
DOI |
1 |
Ш.Энхбаяр |
ЭХС, Дулааны инженерийн салбарын багш |
Инженерчлэл, техник-технологи |
Нэгдүгээр зохиогч (paper) |
IF-9.746 CS-17.6 |
|
2 |
Х.Загарзүсэм |
МХТС, ЭНБД |
Байгалийн ухаан, хэрэглээний ШУ |
IF- 7.103 CS - 13.9 |
||
3 |
Х.Отгондорж |
ХШУС, Математикийн тэнхимийн ахлах багш |
Байгалийн ухаан, хэрэглээний ШУ |
Холбоо барих зохиолч (paper) |
IF- 4.091 SC- 6.8 |
|
4 |
Л.Тэлмэнбаяр |
МехТС, хөтөлбөр хариуцсан дэд профессор |
Инженерчлэл, техник-технологи |
Хамтран зохиогч (paper) |
IF- 8.07 CS -10.8 |
|
5 |
Б.Тунгалагтамир |
ХШУС, Дэд захирал |
Байгалийн ухаан, хэрэглээний ШУ |
IF - 19.503 CS - 30.2 |
||
6 |
Д.Хатанбаатар |
БуХС, Хүмүүнлэгийн салбарын ахлах багш |
Нийгэм-хүмүүнлэг |
IF - 41.582 CS - 63,4 |
||
7 |
О.Гэрэл |
ГУУС, Геологийн шинжлэх ухааны төвийн захирал |
Хамгийн олон бүтээл
|
book chapter 6, society news 1, conference paper 7, review 11, book editor 1 |
Дээрх судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд нь олон улсад нэр хүндтэй, салбартаа топ ангилалд эрэмбэлэгддэг сэтгүүлүүдэд хэвлэгдэж, 1 жилийн хугацаанд чамгүй олон удаа эшлэгдээд байна. Тухайлбал, БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын ахлах багш Д.Хатанбаатарын бүтээл 63, ЭХС-ийн Дулааны инженерийн салбарын багш Ш.Энхбаярын бүтээл 19, МехТС-ийн хөтөлбөр хариуцсан дэд профессор Л.Тэлмэнбаярын бүтээл 12 удаа тус тус эшлэгджээ.
Хамгийн олон бүтээл төрөлд шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор О.Гэрэл нийт 26 бүтээлээрээ шалгарлаа.
Шилдэг бүтээл хэвлэгдсэн сэтгүүл, түүний үзүүлэлт:
2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Шилдэг бүтээлийн шагнал гардуулах үйл ажиллагаа болж, нэр бүхий 7 судлаачдад мөнгөн шагнал, өргөмжлөл, “Research Excellence” тэмдгийг гардууллаа.
Мөн Эрдэм шинжилгээ, инновацийн газраас энэхүү уралдаанд ШУТИС-ийн нэр дээр ОУ-ын томоохон мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн бусад 33 багш, судлаачийг дэмжиж, судлаачдын судалгааны ажлыг дэмжиж, тус бүр 300 мянган төгрөгөөр урамшуулан, батламж гардуулах арга хэмжээг зохион байгуулав.
2021 оны байдлаар Scopus мэдээллийн санд ШУТИС-ийн нэр дээр 459 судлаачийн 739 бүтээл байгаа бөгөөд сүүлийн 2 жилд энэхүү санд бүтээлээ хэвлүүлэх багш, судлаачдын тоо эрс нэмэгдсээр байна.
Эх сурвалж: Scopus мэдээллийн сан, 2021/11/25
ШУТИС-ийн нэр хүндийг олон улсад гаргахад манлайлан оролцож, судалгааны үр дүнг ОУ-ын чансаа өндөртэй сэтгүүлд хэвлүүлж буй эрдэмтэн, багш, судлаачид нартаа талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
Хамтдаа мэдлэг тарьцгаая.
Эрдэм шинжилгээ, инновацийн газар
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened