link

Жунгвоны их сургуультай хамтран ажиллахаар болов
2012-03-15 03:02 Админ

ШУТИС, БНСУ-ын Жунгвон их сургуулийн хооронд харилцан ойлголцол хамтын ажилгааны гэрээ байгууллаа. Гэрээнд ШУТИС ректор Б.Дамдинсүрэн, Жунгвон их сургуулийн Hyuong-Ku Shin нар гарын үсэг зурав. Ёслолын ажиллагаанд проректор Т.Батбаяр, МТС-ийн захирал П.Мөнхбаатар, дэд захирал Н.Наранцацралт нар оролцов. Жунгвон их сургууль нь улсдаа хамгийн сайн кампустай сургууль гэдгээрээ бахархдаг бөгөөд газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн туршлагаа хуваалцахаар “International Symposium on Geothermal Energy” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурлыг Солонгосын “nexGeo Inc” болон ШУТИС, МТС-тай  хамтран зохион байгуулж байна.

 


ЗХШҮГ

Affiliated schools