link

ШУТИС-ийн 50 жил, КТМС-ийн Эдийн засаг, менежментийн салбарт мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойд зориулж, Монголын их, дээд сургуулиудын дунд зарласан "Эрдмийн шувуу" цомын төлөөх Оюутны эрдэм шинжилгээний YII бага хурлын д&
2009-03-23 21:15 Админ

ШУТИС-ийн 50 жил, КТМС-ийн Эдийн засаг, менежментийн  салбарт мэргэжилтэн  бэлтгэж эхэлсний 50 жилийн ойд зориулж,  Монголын  их, дээд сургуулиудын дунд зарласан  "Эрдмийн шувуу"  цомын төлөөх Оюутны эрдэм шинжилгээний YII бага хурлын дүн гарлаа.

 

Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн КтМС-ийн док., проф. Х.Пүрэвдагвын санаачилсан "Эрдмийн шувуу" шилжин явах цомын төлөө оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү арга  хэмжээ нь цар хүрээ, ач холбогдолоороо Монгол улсын Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч  оюутан залуусын хувьд томоохонд тооцогддог.

Энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг илтгэлийн  арга хэмжээ нь ШУТИС-ийн 50 жил, Компьютерийн техник Менежментийн Сургуулийн Эдийн засаг, менежментийн салбарт мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойд зориулагдаж байгаагаараа онцлог юм. "Бизнесийн хөгжил- Менежмент" сэдвийн  хүрээнд явагдаж  байгаа оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь  2 үе шаттай бөгөөд  1-р шатны шалгаруулалт нь 2009 оны 3 - р сарын 16-ны өдөр явагдаж дүнгээ гаргасан. Уралдаанд 12 их дээд сургуулийн 110 оюутны  85 илтгэл оролцсоноос 2-р шатны шалгаруулалтанд 13 илтгэлийг шалгаруулсан.

2-р шатны шалгаруулалт 2009 оны 3-р сарын 21-ны Бямба гаргийн 10.00 цагт КтМС-ийн хичээлийн 205 тоот танхимд зохион байгуулагдаж 8 их дээд сургуулийн 20 оюутны 13 илтгэл хэлэлцэгдлээ. Энэ шатанд ШУТИС-ийн КтМС, МИС, ХМТС, ХБТС, Сүхбаатар дахь ТС, МУИС-ийн ЭЗС, СЭЗДС, ХААИС-ийн ЭЗБС зэрэг сургуулиудын оюутнууд шалгарч үлдсэн юм.

 Тэргүүн байранд ШУТИС-ийн КтМС-ийн багш Док/Ph.D/  Ж.Ганчимэгийн удирдсан оюутан Б.Болортулга, Б.Мөнхөө нарын "Стратегийн ач холбогдолтой тээвэр логистикийн сүлжээ байгуулах боломж" сэдэвт илтгэл, 2-р байранд МУИС-ийн ЭЗС-ийн багш А.Ганзоригийн удирдсан Ц.Баярмагнай, Г.Халиунаа нарын "Хувьцааны ханшийн таамаглалын шинжилгээ" сэдэвт илтгэл, ХААИС-ийн ЭЗБС-ийн багш магистр Д.Шинэбаярын удирдсан оюутан Б.Нямдаваагийн "Инфляцид нөлөөлөгч хүчин зүйлийн эконометрик шинжилгээ" сэдэвт илтгэл, 3-р байранд СЭЗДС-ийн багш магистр Б.Идэрсүрэнгийн удирдсан оюутан Б.Хатантуулын  "Монгол улсын хүн амын амжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь бизнесийн байгууллагын цалин хөлсөнд нөлөөлөх нь" сэдэвт илтгэл, ШУТИС-ийн КтМС-ийн багш магистр Д.Ариунжаргалын удирдсан оюутан А.Нарантунгалагийн " Ажиллагчдын ажилдаа хандах хандлага байгууллагын амжилтын  үндэс" сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч 1-р байр "Эрдмийн шувуу" цом, диплом, 650000 төгрөг, 2-р байр 2 диплом тус бүр 150000 төгрөг, үнэ бүхий зүйл, 3-р байр 2 тус бүр диплом, 100000 төгрөг, үнэ бүхий зүйлээр  шагнагдлаа. Бусад  8 оюутнууд нь тусгай байрын шагнал болох өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг "FSCo" ХХК, "МОНДАВС" ХХК, "Улаанбаатар хивс" ХК ивээн тэтгэж ажилласан ба дээрх байгууллагууддаа тадархал илэрхийлье.

Илгэлийн уралдаанд оролцсон бүх оюутан, удирдсан багш нарт батламж олгосон бөгөөд энэхүү оюутны эрдэм шинжилгээний бага хурлын цар  хүрээ, оюутнуудын оролцох идэвх сонирхол улам бүр сайжирч байгаа нь арга хэмжээний үеэр харагдаж байлаа.

 

 

 

 

 

Affiliated schools