link
Үл эвдэх сорилын төвийн захирал, МТС-ийн тэргүүлэх профессор Б.Түмэндэмбэрэл Олон Улсын Атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ази номхон далайн бүсийн гэрээний хүрээнд 2009-2011 онд хэрэгжсэн RAS/8/110 дугаарын төслийн дүнг хэлэлцэх, 2012-2013 онд хэрэгжих “RAS/1/013: Үйлдвэрийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар ба бүтээмжийг дээшлүүлэхэд дэвшилтэт үл эвдэх шалгалтын хэрэглээг дэмжих нь” сэдэвт төслийг төлөвлөх нэгдсэн хуралдаанд 2012 оны 02/27-03/02 өдрүүдэд явж оролцоод иржээ. Хуралд Австрали, Бангладеш, БНХАУ, БНЭУ, Индонез, БНСУ, Малайзи, Монгол, Мянмар, Шинэ Зеланд, Филиппин, Шри Ланка, Вьетнам улсын үндэсний зохицуулагч нар өөрийн оронд төслийн шугамаар хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, шинэ төслөөр хийж ажлаа төлөвлөжээ. Монгол улсын хувьд тайлангийн хугацаанд хийгдсэн гол ажил нь ҮЭС-ын ажилтны баталгаажуулалтын үндэсний схем буй болж MNS ISO/IEC 17024 стандартын дагуу итгэмжлэгдэхэд бэлэн болсон, төслийн шугамаар буй болсон стандартчиллын орчин ба сурч мэргэшсэн инженерүүдийн ачаар анхны хувийн компаниуд байгуулагдан Оюу Толгойн бүтээн байгуулалтад оролцож байгаа явдал юм.
Хоёр төслийн нэгдсэн хурлыг ОУАЭА-аас БНХАУ-ын төрийн өмчит ЦЦС-уудын техникийн үйлчилгээний компани (SNPTC)-г түшиглэн Шанхай хотод зохион байгуулжээ.
Мэдээлэгч: Б.Түмэндэмбэрэл, МТС
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened