link

Философийн улсын XIII олимпиадын шагнал гардуулах ёслол боллоо
2021-12-27 21:21 ЗАА

Философи, Хүний эрхийн уулзварт улсын XIII олимпиадыг “ЗҮЙ ЁС БА ХҮНИЙ ЭРХ” сэдвийн хүрээнд Монголын Эмнести Интернэшнл хүний эрхийн олон улсын байгууллага, МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС хамтран 2 дахь жилдээ цахим хэлбэрээр зохион байгуулж, оюутан залуусын ухааны цэцийг сорьсон юм.

Олимпиадад МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС, ДХИС, Дарханы Технологийн Их Сургууль, “Идэр” Их Сургууль, “Отгонтэнгэр” Их Сургууль, “Шихихутаг” Их Сургууль, “Тэнгэр” Дээд Сургууль, “Эрдэнэт цогцолбор” Дээд Сургууль зэрэг нийт 12 их, дээд сургууль оролцсоноос тэргүүн байрт СЭЗИС-ийн “Тэнцвэр” баг шалгарсан бол ШУТИС-ийн “MUST Idea” баг дэд байр, МУИС-ийн “Wisdom” баг 3-р байр тус тус эзэллээ. Мэргэн санаа дэвшүүлэгчээр ШУТИС-ийн оюутан П.Ариунсанаа шалгарлаа.

Олимпиадад оролцсон M.Төрбилэг (Механик инженер) Б.Үүрийнцолмон (Уул уурхайн ашиглалтын технологи) П.Ариунсанаа (Бизнесийн удирдлага) Ш.Даникер (Маркетингийн менежмент) С.Ансалмаа (Япон хэлний техникийн мэргэжлийн орчуулагч) нарт болон дэмжлэг үзүүлсэн сургуулийн захиргаа, оюутнуудын сургалтын хэвийг ажиллагааг хангаж өгсөн багш нар болон хичээл зохицуулагч нартаа талархал илэрхийлье.

 

ШУТИС БуХС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Тэнхим

Affiliated schools