link
ОХУ-ын Уралын холбооны их сургуулиас (Уральский Федеральный Университет) 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй Олон улсын дизайны хакатон уралдаанд ОХУ, Монгол, Энэтхэг, Хятад, Турк, Армян, Пакистан улсуудын Дизайны сургуулиудын багууд мэдлэг, авьяас билиг, ур чадвараа сорин өрсөлджээ.
“Тав тухтай гэр, тохилог орчин” сэдвээр явагдсан энэ жилийн тэмцээнд ҮТС-ийн Дизайны салбарын дэд профессор Б.Сэргэлэн багш 4 багийг удирдан зохион байгуулж амжилттай оролцсоноос манай дизайны оюутнуудын “Flair club” Тэргүүн байрын шагнал хүртсэнээс гадна, “Rialf” баг “Нийгмийн шилдэг төсөл”, “MGL girls” баг “Шилдэг санаа”-ны шагналын эзэд болцгоожээ. Өнгөрсөн жилийн тэмцээнд Дизайны салбарын оюутнууд мөн шилдэг шагналуудыг хүртэж байсан нь олон улсын түвшинд мэдлэг, авьяас, ур чадвараа үнэлүүлж байгаа сайхан үйлс боллоо.
Тус тэмцээнд ОХУ-ын 7, Энэтхэгийн 1, БНХАУ-ын 1, Монголын 1 эксперт ажилласан бөгөөд Б.Сэргэлэн профессор 2 дахь жилдээ энэ хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлсэн байна.
Олон орны мэргэжил нэгт оюутнуудтайгаа мэдлэг оюун, ур чадвараа сорин өрсөлдөж гайхамшигтай амжилт гаргасан оюутнууддаа болон Б.Сэргэлэн багшдаа баяр хүргэж, амжилт ерөөе!
ҮТС-ийн Захиргаа, Дизайны салбар
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened