link

Докторын зэрэг хамгаалсан багш нартаа баяр хүргэе
2022-02-18 17:23 ЗАА

Инженер Технологийн Дээд Боловсролын “1000 инженер” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилготой билээ. МХТС ба МТС-ийн хамтарсан “Дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ ахуйн ухаалаг системийн хөгжүүлэлт” төслийн багийн 3 гишүүн Япон улсын их сургуулиудад докторын зэргээ амжилттай хамгааллаа.  

МХТС-ийн МСАБ-ын багш Ц.ЭНХТӨР нь 2022 оны 02-р сарын 10-ны өдөр Япон улсын Нарагийн Шинжлэх Ухаан Технологийн Институтийн (NAIST) Кибер Ресилиенс Лабораторид "Deep Learning-Based Cyberattacks Behaviour Analysis for IoT Ecosystem" сэдвээр докторын зэргээ амжилттай хамгааллаа. Ц.Энхтөр нь олон улсын сэтгүүлийн 1, олон улсын эрдэм шинжилгээний хуралд 2 өгүүлэл тус тус хэвлүүлсэн.

МХТС-ийн Мэдээллийн Технологийн салбарын багш Б.ЗОЛЗАЯА нь 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Япон Улсын Токушима Их Сургуулийн Мултимедиа мэдээлэл хайлтын лабораторид “A study on Mongolian text-to-speech system based on deep neural network“ сэдвээр докторын зэргээ амжилттай хамгааллаа. Б.Золзаяа нь олон улсын сэтгүүлийн 2, олон улсын эрдэм шинжилгээний хурлын 1, дотоодын эрдэм шинжилгээний хурлын 3 өгүүлэл тус тус хэвлүүлсэн.

МХТС-ийн Холбооны салбарын багш Ж.ОРГИЛ нь 2022 оны 2 сарын 9-ний өдөр Япон Улсын Токушима Их Сургуулийн Компьютерын хараа лабораторид “A study on Human Emotion Recognition in Video Images using Deep Learning “сэдвээр докторын зэргээ амжилттай хамгааллаа. Ж.Оргил нь олон улсын сэтгүүлийн 1, олон улсын эрдэм шинжилгээний хурлын 3, дотоодын эрдэм шинжилгээний хурлын 1 өгүүлэл тус тус хэвлүүлсэн.

МХТС-ийн захиргаа,  Эрдмийн зөвлөлийн хамт олон, сургуулийнхаа нийт багш ажилчдын нэрийн өмнөөс  докторын зэрэг хамгаалсан багш нартаа баяр хүргэж, эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.

МХТС-ийн захиргаа

2022.02.16

Affiliated schools