link

Оюутны нийтийн тээврийн цахим төлбөрийн карт захиалга
2022-02-22 19:08 Сувд

ОЮУТНЫ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТ ЗАХИАЛГА

 

2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд “Оюутны U Money” карт буюу нийтийн тээврийэн хөнгөлөлтийн карт захиалга болон сунгалтаас хоцорсон оюутнуудын анхааралд:

  • Энэ хаврын улирлын 2 дугаар сарын 23-ний өдрөөс 3 дугаар сарын 4-нийг хүртэл шинэ карт захиалгын материалыг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд хүлээн авна. Карт захиалахад дараах зүйлсийг анхаарна уу.
  • Үүнд:
  • Шинэ карт захиалга

• Өмнө нь карт захиалганд огт хамрагдаагүй байх.

• Мэдүүлгийн маягтыг татаж аваад бөглөсөн байна. / энд дарж бөглөнө үү./

• Иргэний үнэмлэхний хуулбар /А4 цаасны голд хэвлэсэн байх/.

• Оршин суугаа газрын тодорхойлолт /УБ-д оршин суудаг болон түр оршин суугчийн тодорхойлолт байх/.

• Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана. Гүйлгээний утга дээр регистрийн дугаараа бичнэ./

  • Оюутны нийтийн тээврийн цахим картаар сард 22 удаа үнэ төлбөргүй зорчих боломжтой.

 

  • Картын сунгалт

• Картаа сургуульдаа өгөх шаардлагагүй.

• Дараах хүснэгтийн дагуу мэдээллээ үнэн зөв гүйцэт бөглөх

 

Сургуулийн код

Сургуулийн нэр

Оюутны нэр

Регистрийн дугаар

Төрсөн он, сар, өдөр

Курс

Оюутны төлөв байдал

И-мэйл

Утасны дугаар

Оршин суугаа газрын хаяг

В201350069

ШУТИС- БАС

Баяраа Дорж

АА89010116

19890101

1

1

Dorj@gmail.com

78100200

БЗД 1 хороо 13-28

 

• Сунгалтын төлбөрөө онлайнаар шилжүүлэх боломжтой бөгөөд гүйлгээний утга дээр Утасны дугаар+ U Money картын 16 оронтой тоог бичнэ. Сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг зөвхөн УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тушаана

• Тухайн оюутны нэр дээр бүртгэгдсэн картаас зөрсөн тохиолдолд тухайн карт сунгагдахгүй бөгөөд оюутан өөрийн нэр дээр бүртгэлтэй картын дугаарыг хэрэглэгчийн төвөөс лавлан мэдэх боломжтой.

• Карт сунгалттай холбоотой мэдээллийг 7015-1289 утсаар лавлана.

  • Карт дахин захиалах

2021-2022 оноос өмнө захиалсан картаа гээсэн, гэмтээсэн, дахин захиалах тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт нэрсээ өгнө. Бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлд  сунгалтын мэдүүлгийг бичиж бүртгүүлнэ.

Жич. 2021-2022 оны намар авсан шинэ картаа гээсэн, гэмтээсэн, дахин захиалах тохиолдолд дараах төвүүдээс шууд идэвхжүүлэн авна. Сунгалтын мэдээлэл илгээх шаардлагагүй.

• Дүнжингарав Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

• Драгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

• Мишээл экспо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

• 6 буудал/Оргил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

• Баянгол/3.4-р хороолол Имарт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

• Баянхошуу дэд төв Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Санамж: Сунгалтын мэдээлэл илгээсэн тохиолдолд хэрэглэгчийн төвд өөрийн биеэр очин идэвхжүүлнэ.

Хэрэглэгчийн төв:

• Хэрэглэгчийн төв нь “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн төв байр (Нийслэлийн засаг захиргааны IV байр)-ний 3 дахварт байрлана.

• Даваа-Баасан гарагуудад 9:00-18:00 цагт ажиллана. Бямба, ням гарагт амарна.

• Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнууд өөрийн нэр дээрх картыг шалгахдаа смарт картын хэрэглэгчийн төв 70151289, 78111289 дугаарт хандан өөрийн карт мөн эсэхийг шалгуулах боломжтой.

 

 

Оюутны соёл, үйлчилгээний алба

Affiliated schools