ОЮУТНЫ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТ ЗАХИАЛГА
2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд “Оюутны U Money” карт буюу нийтийн тээврийэн хөнгөлөлтийн карт захиалга болон сунгалтаас хоцорсон оюутнуудын анхааралд:
• Өмнө нь карт захиалганд огт хамрагдаагүй байх.
• Мэдүүлгийн маягтыг татаж аваад бөглөсөн байна. / энд дарж бөглөнө үү./
• Иргэний үнэмлэхний хуулбар /А4 цаасны голд хэвлэсэн байх/.
• Оршин суугаа газрын тодорхойлолт /УБ-д оршин суудаг болон түр оршин суугчийн тодорхойлолт байх/.
• Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана. Гүйлгээний утга дээр регистрийн дугаараа бичнэ./
• Картаа сургуульдаа өгөх шаардлагагүй.
• Дараах хүснэгтийн дагуу мэдээллээ үнэн зөв гүйцэт бөглөх
Сургуулийн код |
Сургуулийн нэр |
Оюутны нэр |
Регистрийн дугаар |
Төрсөн он, сар, өдөр |
Курс |
Оюутны төлөв байдал |
И-мэйл |
Утасны дугаар |
Оршин суугаа газрын хаяг |
В201350069 |
ШУТИС- БАС |
Баяраа Дорж |
АА89010116 |
19890101 |
1 |
1 |
78100200 |
БЗД 1 хороо 13-28 |
• Сунгалтын төлбөрөө онлайнаар шилжүүлэх боломжтой бөгөөд гүйлгээний утга дээр Утасны дугаар+ U Money картын 16 оронтой тоог бичнэ. Сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг зөвхөн УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тушаана
• Тухайн оюутны нэр дээр бүртгэгдсэн картаас зөрсөн тохиолдолд тухайн карт сунгагдахгүй бөгөөд оюутан өөрийн нэр дээр бүртгэлтэй картын дугаарыг хэрэглэгчийн төвөөс лавлан мэдэх боломжтой.
• Карт сунгалттай холбоотой мэдээллийг 7015-1289 утсаар лавлана.
2021-2022 оноос өмнө захиалсан картаа гээсэн, гэмтээсэн, дахин захиалах тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт нэрсээ өгнө. Бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлд сунгалтын мэдүүлгийг бичиж бүртгүүлнэ.
Жич. 2021-2022 оны намар авсан шинэ картаа гээсэн, гэмтээсэн, дахин захиалах тохиолдолд дараах төвүүдээс шууд идэвхжүүлэн авна. Сунгалтын мэдээлэл илгээх шаардлагагүй.
• Дүнжингарав Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
• Драгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
• Мишээл экспо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
• 6 буудал/Оргил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
• Баянгол/3.4-р хороолол Имарт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
• Баянхошуу дэд төв Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
Санамж: Сунгалтын мэдээлэл илгээсэн тохиолдолд хэрэглэгчийн төвд өөрийн биеэр очин идэвхжүүлнэ.
Хэрэглэгчийн төв:
• Хэрэглэгчийн төв нь “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн төв байр (Нийслэлийн засаг захиргааны IV байр)-ний 3 дахварт байрлана.
• Даваа-Баасан гарагуудад 9:00-18:00 цагт ажиллана. Бямба, ням гарагт амарна.
• Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнууд өөрийн нэр дээрх картыг шалгахдаа смарт картын хэрэглэгчийн төв 70151289, 78111289 дугаарт хандан өөрийн карт мөн эсэхийг шалгуулах боломжтой.
Оюутны соёл, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ