link

ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуульд судалгаа хамтын ажиллагаа хариуцсан ажилтан авна
2022-03-03 18:49 ЗАА

Ажлын байрны нэр: Судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, хамтын ажиллагааны ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд туслах;
  • Гадаад, дотоод хамтын ажиллагааны гэрээ, контрактыг бүртгэх, биелэлтэд хяналт тавих;
  • Төсөл гэрээт ажлын үйл ажиллагаанд явцын хяналт, үнэлгээ, шинжилгээ хийж удирдлагад танилцуулах, мэдээллээр хангах, гүйцэтгэлийн тайлан мэдээ гаргах;
  • Сургуулиас зохион байгуулах эрдэм шинжилгээний хурал, семинарын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, хурал зохион байгуулах танхим, урилга, төсөв хөрөнгийг батлуулж бэлэн болгох;
  • Гадаад магистрант, докторант нарын сургалт, судалгааны үйл ажиллагааг зохион байгуулах;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Нийгмийн ухаан, эдийн засаг, менежмент мэргэжилтэй, магистр түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй эзэмшсэн
  • Хятад хэлний өндөр мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Тусгай шаардлага:

  • Харилцааны өндөр соёлтой, ёс суртахууны төлөвшил сайтай
  • Албан баримт бичиг боловсруулах чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайн
  • Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай
  • Тогтвортой ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ.

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 11-324600

Affiliated schools