Ажлын байрны нэр: Судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, хамтын ажиллагааны ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд туслах;
- Гадаад, дотоод хамтын ажиллагааны гэрээ, контрактыг бүртгэх, биелэлтэд хяналт тавих;
- Төсөл гэрээт ажлын үйл ажиллагаанд явцын хяналт, үнэлгээ, шинжилгээ хийж удирдлагад танилцуулах, мэдээллээр хангах, гүйцэтгэлийн тайлан мэдээ гаргах;
- Сургуулиас зохион байгуулах эрдэм шинжилгээний хурал, семинарын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, хурал зохион байгуулах танхим, урилга, төсөв хөрөнгийг батлуулж бэлэн болгох;
- Гадаад магистрант, докторант нарын сургалт, судалгааны үйл ажиллагааг зохион байгуулах;
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Нийгмийн ухаан, эдийн засаг, менежмент мэргэжилтэй, магистр түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй эзэмшсэн
- Хятад хэлний өндөр мэдлэгтэй
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Тусгай шаардлага:
- Харилцааны өндөр соёлтой, ёс суртахууны төлөвшил сайтай
- Албан баримт бичиг боловсруулах чадвартай
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайн
- Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай
- Тогтвортой ажиллах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
- Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ.
ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 11-324600