link
ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын үйл ажиллагаагаа “Хувь хүний төгөлдөршил” сэдэвт цуврал лекцээр оюутан залуусыг өөрийгөө таньж мэдэн, өөрийгөө хөгжүүлж, бие даан төлөвшихөд нь туслах зорилгоор санаачлан үндсэн илтгэгчээр клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа, зочин илтгэгчээр ТТО-хятад хэлний ангийн төгсөгч “Мон Тай Сино Групп” orchuulga.mn-ий хятад хэлний орчуулагч менежер Э.Отгонбаяр нарыг урьж, google meet платформоор 2022.03.05-ны өдөр зохион явууллаа.
Клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа багш маань клубийн зорилго, үйл ажиллагаа, үр дүн хийгээд төлөвшил, хандлага, харилцаанд суралцах мэргэших мэргэжилтэй боловсон хүчин хэрхэн бий болох талаар ярилцан лекцээ эхлүүллээ. Өөрийгөө хөгжүүлнэ гэж асар их хөдөлмөр шаарддаг ба өөрийгөө шахаж, өөрийгөө сорих хэрэгтэй болдог, эдгээрийг давж байж зорилгодоо хүрдэг. Өөрт зарцуулсан бүхэн өөрт үлддэг болохоор өөрийгөө хөгжүүлэх гэдэг үнэхээр сайхан зүйл болох талаар, хүний хүсэл хязгааргүй болохоор хүний хөгжил ч хязгааргүй боломж байдгийг
Зочин илтгэгч Э.Отгонбаяр мэргэжлийн ур чадварын талаар ярилцаж оюутан залуустай үзэл бодлоо хуваалцан өөрийн ажил мэргэжлийн туршлага, хувь хүн хэрхэн яаж хөгжиж болох арга туршлагаа ярьж бидэнд нэгийг бодож хоёрыг тунгаахуйц үлгэр дуурайлтай лекц боллоо. Оюутан залуус бидэнд өөрийн туршлагаасаа харамгүй хуваалцан урам хайрлаж сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь өөртэйгөө тууштай ажиллана гэдгийг ойлгуулсан зочдодоо клубийн гишүүдийн өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Тус лекцэд Гадаад хэлний сургууль Техник технологийн орчуулга, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Геологи уул уурхайн сургууль, Эрчим хүчний сургуулийн 2+2 хөтөлбөрийн ангийн 1-4 дүгээр курсийн оюутнууд болон клубийн идэвхтэн гишүүн зэрэг нийт 70 орчим оюутан оролцлоо.
Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд үргэлж идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан залуус, төгсөгч, клубийн гишүүддээ баярлалаа.
Хүний чадамж хэзээ ч шавхагдашгүй
Хаа хүрэхийг хэн ч тааж мэдэшгүй
Та өөрөө хязгааргүй БОЛОМЖ юм.
“ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ” 2022-03-05
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened