link

ШУТИС-ийн Эрдмийн чуулганы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан, ”Эрдмийн шувуу” цомын төлөөх ”Бизнесийн эдийн засаг, удирдлагын орчин үеийн хандлага” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний X бага хурлын шалгаруулалтын дүн гарлаа
2012-04-03 22:28 Админ

Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль /КТМС/-ийн Менежментийн багийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагвын санаачилсан "Эрдмийн шувуу" шилжин явах цомын төлөө оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү арга хэмжээ нь цар хүрээ, ач холбогдолоороо Монгол улсын Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутан залуусын хувьд томоохонд тооцогддог.

Зураг 1. "Эрдмийн шувуу" цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг санаачлагчид
 

Энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг илтгэлийн арга хэмжээ нь "Бизнесийн эдийн засаг, удирдлагын орчин үеийн хандлага" сэдвийн хүрээнд, хоёр үе шаттай, хоёр салбар хуралдаантай зохион байгуулагдсан.


1-р шатны шалгаруулалт
нь 2012 оны 3 – р сарын 19-ны өдөр явагдаж дүнгээ гаргасан. Уралдаанд 10 их дээд сургуулийн 96 оюутны, 50 гаруй багшийн удирдсан 61 илтгэл оролцсоноос 2-р шатны шалгаруулалтанд 10 илтгэлийг шалгаруулсан.
2-р шатны шалгаруулалт
нь 2012 оны 3-р сарын 24-ны Бямба гаргийн 15.30 -20.00 цагт КТМС-ийн хичээлийн 205 тоот танхимд зохион байгуулагдаж, 7 их дээд сургуулийн 23 оюутны, 12 багшийн удирдсан 10 илтгэл хэлэлцэгдлээ. Энэ шатанд ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль, Механик инженерийн сургууль, Мэдээлэл холбоо технологийн сургууль, Үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, МУИС-ийн Эдийн засгийн сургууль /МУИС-ийн ЭЗС/, Санхүү эдийн засгийн дээд сургууль /СЭЗДС/, "Мандах бүртгэл" дээд сургуулийн оюутнуудын илтгэл шалгарч үлдсэн юм.

Зураг 2. "Эрдмийн шувуу" цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний X бага хурлын 2-р шатны шалгаруулалтын оролцогчид болон шагналтнууд

Тэргүүн байранд:

  • МУИС-ийн ЭЗС-ийн багш Док/Ph.D/., проф Х.Цэвэлмаагийн удирдсан оюутан Ч.Алтан-Өлзий, Г.Батзориг, А.Ундрал, Л.Энх-Орчлон нарын "Шатахууны үнийг бууруулах боломж: Симуляци шинжилгээ" сэдэвт илтгэл;
Зураг 3. "Эрдмийн шувуу" цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний X бага хурлын тэргүүн байрны эзэд

 

2-р байранд:

  • ШУТИС-ийн Компьютерийн техник менежментийн сургуулийн багш магистр Л.Цэрэнчимэдийн удирдсан оюутан Т.Анударийн "Мотивацийг математик арга ашиглан тооцоолох нь" сэдэвт илтгэл
  • МУИС-ийн ЭЗС-ийн багш Док/Ph.D/.,проф Н.Сонинтамирын удирдсан оюутан С.Мягмарсүрэнгийн "Хувилбаруудыг үнэлэх Fuzzy AHP TOPSIS арга, түүний хэрэглээ" сэдэвт илтгэл;

Зураг 4. "Эрдмийн шувуу" цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний X бага хурлын 2-р байрны эзэд

3-р байранд:

  • ШУТИС-ийн Компьютерийн техник менежментийн сургуулийн багш магистр М.Банзрагчийн удирдсан оюутан Л.Одгэрэл, Б.Тунгалагтамир нарын "Монголын хөрөнгийн зах зээлээс оновчтой протфель бүрдүүлэх нь"
  • ШУТИС-ийн Компьютерийн техник менежментийн сургуулийн багш магистр Л.Цэрэнчимэдийн удирдсан оюутан Б.Баярмаа, Б.Солонго, Э.Отгончимэг нарын "А.Маслоугийн хэрэгцээний шатлалаар сэтгэл ханамжийг тайлбарлах нь" сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

Зураг 5. "Эрдмийн шувуу" цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний X бага хурлын 3-р байрны эзэд

Шагналын сан:

  • 1-р байр нэг "Эрдмийн шувуу" цом, диплом, 650000 төгрөг
  • 2-р байр хоёр Диплом тус бүр 250000 төгрөг, үнэ бүхий зүйл
  • 3-р байр хоёр тус бүр Диплом, 150000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
  • Бусад 5 илтгэлүүд нь тусгай байрын шагнал болох өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа. Арга хэмжээ нь 4,5 сая төгрөгийн төсөвтэй зохион байгуулагдав.

 

Ерөнхий ивээн тэтгэгчээр:

  • "Эм Ай Эйч" групп /хуучнаар "FSCo" ХХК/
  • "Гурван тулга групп" ХХК
  • ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль ивээн тэтгэж ажилласан ба эдгээр байгууллагууддаа талархал илэрхийлье.

 

Илтгэлийн арга хэмжээнд:

  • ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд:
  • Компьютерийн техник, менежментийн сургууль 
  • Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль 
  • Мэдээлэл холбоо, технологийн сургууль Механик инженерийн сургууль 
  • Хүнсний инженер биотехнологийн сургууль 
  • Нийгмийн технологийн сургууль 
  • Эрчим хүчний инженерийн сургууль
  • МУИС-ийн ЭЗС
  • СЭЗДС
  • "Мандах бүртгэл" дээд сургуулиуд идэвхтэй оролцов.

 

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Эдийн засаг, менежментийн салбар зохион байгуулан ажилласан.

2-р шатны шалгаруулах комиссийн бүрэлдэхүүн:

Комиссийн даргаар :

  • ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн багийн профессор Док/Ph.D/, проф Х.Пүрэвдагва

 

Комиссийн дэд даргаар :

  • "Эм Ай Эйч" группын ерөнхий захирал, "Залуу судлаач" сангийн тэргүүн Д.Жаргалсайхан

 

Комиссийн гишүүдээр:

  • "Гурван тулга групп" ХХК-ний Захирал Б.Отгонзул
  • Удирдлагын Академийн багш Док/Ph.D/, дэд проф Б.Баясгалан 
  • "Эм Ай Эйч" группын хүний нөөцийн менежер З.Хулан

 

Комиссийн нарийн бичгийн даргаар :

  • ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн профессорын багийн багш Д.Ариунжаргал

 

1-р шатны шалгаруулалтын Менежментийн салбар хуралдааны комиссийн бүрэлдэхүүн:

Ахлагчаар:

  • ШУТИС-ийн Санхүү эдийн засгийн газрын дарга Док/Ph.D/.,проф С.Төгс

 

Гишүүдээр :

  • "Этүгэн" дээд сургуулийн багш, МУ-ын зөвлөх инженер Док/Ph.D/ Д.Мөнхжаргал
  • СЭЗДС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхмийн орлогч дарга Магистр Ж.Дэлгэрсайхан 

 

1-р шатны шалгаруулалтын Эдийн засаг, санхүүгийн салбар хуралдааны комиссийн бүрэлдэхүүн:

Ахлагчаар:

  • МУИС-ийн ЭЗС-ийн багш Док/Ph.D/., проф Л.Оюун

 

Гишүүдээр:

  • ШУТИС-ийн КТМС-ийн Эдийн засаг, санхүүгийн профессорын багийн ахлах багш магистр М.Оюунцэцэг
  • ШУТИС-ийн КТМС-ийн Экнометрик үйлдлийн судалгааны профессорын багийн багш магистр М.Банзрагч 
  • "Эй Ай Эйч" группын хөрөнгө оруулалтын шинжээч магистр Х.Болорцэцэг

 

Комиссийн нарийн бичгийн даргаар :

  • ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн профессорын багийн багш Д.Ариунжаргал

 

Комиссийн зохион байгуулагчаар:

  • ШУТИС-ийн КТМС-ийн Менежментийн профессорын багийн багш А.Оюунгэрэл, Д.Гүндэгцэрэн, Д.Оюунгэрэл, Д.Мөнхзул; Эдийн засаг, санхүүгийн профессорын багийн багш М.Сарантуяа; Маркетинг, үйлдвэрлэлийн профессорын багийн багш Э.Уянга нар ажиллав.

 
10 дахь удаагийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь:

  • Их дээд сургуулиудын оюутнуудын хамтарсан судалгааны үр дүнгээр хийгдсэн илтгэлүүд оролцсон.
  • Шагналын сан харьцангуй өндөр байдаг энэхүү арга хэмжээ нь нь оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжиж, идэвх оролцоог нь нэмэгдүүлсэн.
  • Оролцогч оюутнуудын илтгэл судалгаа, шинжилгээний боловсруулалт сайтай, математик, статистикийн орчин үеийн арга, аргачлалын өргөнөөр ашигласан байлаа. 
  • Илтгэлийн арга хэмжээний шүүлтийг шударга, ил тод, шүүгчийн нөлөөгүй явуулах зорилгоор шалгаруулах комиссийн бүрэлдэхүүнийг бизнесийн төлөөлөл, эрдэмтэд, хөндлөнгийн экпертүүд, сул профессоруудаар бүрдүүлдэг болсон. 
  • Шалгаруулалтын 1-р үе шатанд илтгэлүүдийг кодолдог бөгөөд аль сургуулийн, хэн гэдэг оюутан, багшийн удирдсан илтгэл болохийг шалгаруулах комиссийн гишүүд мэддэггүй нь шүүлтийг шударга, шүүгчийн нөлөөгүй болгодог сайн талтай. 
  • 2-р шатанд эхний шатны шүүгчдийг оролцуулдаггүй бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд тухайн салбар шинжлэх ухаандаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд болон докторууд, бизнесийн төлөөлөл, ивээн тэтгэгчдээс бүрдүүлсэн.
  • Оролцсон бүх оюутан, удирдсан багш, зохион байгуулсан оюутнуудад "батламж", ивээн тэтгэгч, оролцсон сургуулиудад талархал олгосон. 
  • Илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлэн, оролцсон сургуулиудад үнэ төлбөргүй олгохоор болсон. Оролцогчид өөрийн өртгөөр нь худалдан авах боломжтой. 
  • Зохион байгуулагчид нь 11 дэх удаагийн арга хэмжээг олон улсын хэмжээнд зохион байгуулахаар мөн бүтэн жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. 

 

10 дахь удаагийн "Эрдмийн шувуу" цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний бага хуралд идэвхтэй оролцсон Эдийн засаг, менежментийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын удирдлага, эрдэмтэн багш, оюутнуудад талархал илэрхийлэхийн ялдамд ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Дараа дараагийн илтгэлийн арга хэмжээнд дахин идэвхтэй оролцохыг хүсье.

Affiliated schools