link

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ШУТИС-д судалгааны шинэ лаборатор байгуулагдлаа
2022-03-15 02:35 ЗАА

ИТДБ” төслийн хүрээнд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, судалгаа инновацын төв байр (8-502) -нд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Байгалийн нөөц судлалын лаборатор” нээлтээ хийлээ.

“ИТДБ” төслийн судалгааны орчин сайжруулах зорилгын хүрээнд ШУТИС-ийн ГУУС-ийн “Байгалийн нөөц судлалын лаборатор”-т нийт 285,692.00 ам долларын үнэ бүхий 4 нэр төрлийн 4 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэгдэн, ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Уг лабораторт Монгол орны аливаа ашигт малтмалын ордын хүдрийн бодисын найрлагын судалгааг хийх бүрэн боломжтой бөгөөд үүний үр дүнд орд газрыг ашиглах, хүдрийг баяжуулах явцад гарах аливаа эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ.  

Цаашид тус лабоарторд аж үйлдвэрийн 4-р хувьсгал, ногоон ирээдүйг хөгжүүлэхэд нэн шаардлагатай байгаа өндөр технологийн түүхий эдийн (критикал металл) судалгааг хийх зорилготой юм.

Лабораторийн нээлтэд ИТДБ төслийн зохицуулагч Д.Намсрай, ШУТИС-ийн ЭШИГ-ын дарга Т.Энхцацрал, ШУТИС-ийн ГУУС-ийн захирал К.Хавалболот, ЯЭСЯ, Жайка ОУХАБ-ын төлөөллүүд оролцлоо.

 

“Байгалийн нөөц судлалын лаборатор”-ийн судалгааны тоног

төхөөрөмжүүдийн танилцуулга

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

---о0о---

Affiliated schools