link
ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба, БШУЯ-ны харъяа Боловсролын хүрээлэнгийн Дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын судалгааны сектор, БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб, MSDI-Pro HR консалтинг компанитай хамтран 2021-2022 оны хаврын улиралд төгсөх курсийн оюутнуудад зориулан ажил эрхлэлтэд чиглүүлэх 8 удаагийн цуврал сургалт, ажлын байранд зуучлах нээлттэй өдөрлөг зэргийг зохион байгуулахаар ажиллаж байна.
Тус сургалт 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл долоо хоног бүрийн Лхагва гарагт 16:20 цагт танхим болон цахим хэлбэрээр явагдана.
Танхимаар зохион байгуулагдах сургалт: ШУТИС-ийн хичээлийн I байр “Хурлын танхим”-д явагдана. Цахим сургалтыг “2021-2022 хавар төгсөгч сургалт” фэйсбүүк группээр хүргэнэ.
Дээрх “2021-2022 хавар төгсөгч сургалт” фэйсбүүк группт төгсөх курсийн оюутны бүртгэлийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нээлттэй бүртгэж сургалтанд хамрагдах боломжоор хангана.
Сургалтанд бүрэн хамрагдсан оюутнуудад сертификат олгох бөгөөд сургалтын хөтөлбөрийг хавсаргав.
Оюутны соёл, үйлчилгээний алба
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022