Төгсөх курсийн оюутнуудад Ажил эрхлэлтэд чиглүүлэх сургалт зохион байгуулагдана.
2022-03-15 18:19 Админ

ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба, БШУЯ-ны харъяа Боловсролын хүрээлэнгийн Дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын судалгааны сектор,  БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб, MSDI-Pro HR консалтинг компанитай хамтран 2021-2022 оны хаврын улиралд төгсөх курсийн оюутнуудад зориулан ажил эрхлэлтэд чиглүүлэх 8 удаагийн цуврал сургалт, ажлын байранд зуучлах нээлттэй өдөрлөг зэргийг  зохион байгуулахаар ажиллаж байна.  

Тус сургалт 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 18-ны өдрийг  хүртэл долоо хоног бүрийн Лхагва гарагт 16:20 цагт танхим болон цахим хэлбэрээр явагдана. 

Танхимаар зохион байгуулагдах сургалт: ШУТИС-ийн хичээлийн I байр “Хурлын танхим”-д явагдана. Цахим сургалтыг “2021-2022 хавар төгсөгч сургалт” фэйсбүүк группээр хүргэнэ.  

Дээрх “2021-2022 хавар төгсөгч сургалт” фэйсбүүк группт төгсөх курсийн оюутны бүртгэлийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нээлттэй бүртгэж сургалтанд хамрагдах боломжоор хангана. 

Сургалтанд бүрэн хамрагдсан оюутнуудад сертификат олгох бөгөөд сургалтын хөтөлбөрийг хавсаргав.  

Оюутны соёл, үйлчилгээний алба