link
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Ноос, ноолуур судлалын салбар 2023-2027 онуудад хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын "5 жилийн төлөвлөгөө"-г боловсруулах, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох уралдаант хэлэлцүүлгийг 2022 оны 03-р сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт нийт 13 эрдэм шинжилгээний ажилтан, лабораторийн шинжээч нарын гаргасан тогтмол болон өрсөлдөөнт санхүүжилтэд хамаарах судалгааны ажлын саналыг илтгэл хэлбэрээр танилцуулсан. Үүнд төрөөс цаашид шинжлэх ухааны салбарт барих бодлогод тулгуурлан ноос, ноолуурын түүхий эдийн гарал үүслийг хамгаалах, шинж чанарыг сайжруулах, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын боловсруулах үйлдвэрүүдийн технологийн тулгамдсан асуудлууд, дэлхийн текстилийн үйлдвэрлэлийн чиг хандлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновацын бүтээл, үйлдвэрлэлийн шингэн болон хатуу хаягдлыг бууруулах, түүнийг дахин боловсруулах, цэвэр усны хэрэглээг багасгах, бохир усыг цэвэршүүлэх, шинэ нэр төрлийн материалын үйлдвэрлэл зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын тухай хэлэлцэв.
Судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон хэлэлцүүлэгт дараах эрдэм шинжилгээний ажилтнуудын төслийн санал шилдгээр шалгарч, хүрээлэнгийн зүгээс урамшуулал олгохоор болов. Үүнд:
1-р байр: Г.Батчимэг /500.000 төгрөг/
2-р байр: Ч.Батсүрэн /300.000 төгрөг/
3-р байр: Э.Дагвасүрэн /200.000 төгрөг/
Тусгайр байр: Ц.Ганболд, Л.Оюунчулуун, Ж.Анхбаяр /тус бүр 100.000 төгрөг/.
Шагналт байр эзэлсэн эрдэм шинжилгээний ажилтнууд
Цаашид эдгээр төслийн саналуудыг хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэлд нэгтгэж БШУЯ, ХХААХҮЯ, ШУТ Сан, үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, гадаад болон дотоодын санхүүжүүлэгч байгууллагуудад танилцуулан ажиллахаар бэлтгэж байна.
ХҮСХХ-ийн Ноос, ноолуур судлалын салбар
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened