link

ШУТИС-ийн Маркетинг, олон нийттэй харилцах албанд Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн ажилд авна
2022-03-21 22:35 ЗАА

Алба: ШУТИС-ийн Маркетинг, олон нийттэй харилцах алба

Ажлын байр: Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Их сургуулийн эрдэм шинжилгээ, сургалтын болон бусад үйл ажиллагааг сурталчлах хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай холбоо тогтоож  ажиллах
  • Олон нийтэд зориулан их сургуулийн үйл ажиллагааны талаар телевиз, сонин, радио, сайтын ярилцлага, нийтлэл бэлтгэж хэвлүүлэх, олон нийтэд түгээх
  • Батлагдсан график төлөвлөгөөний дагуу ФМ 94.1-ийн нэвтрүүлгүүдийг бэлтгэх, нэвтрүүлэх
  • Онцлох үйл явдлуудын гэрэл зургийг авч, мэдээ мэдээлэл бэлтгэх, сургуулийн цахим хуудсанд байршуулах, видео бичлэг хийж хадгалах
  • Их сургуулийн талаарх үйл явдлын мэдээ, мэдээллийг телевиз, радио, сонин хэвлэлд шуурхай хүргэж сурталчлах
  • Бусад чиг үүргүүд

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Сэтгүүлч мэргэжилтэй
  • Хэвлэл мэдээллийн байгууллагад мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилсан
  • Монгол хэл бичгийн найруулан бичих чадвартай, англи хэлний ахисан, дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Тусгай шаардлага:

  • Шинийг санаачлагч, загварын мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй
  • Орчин үеийн тренд, маркетингийн чиг хандлагыг судалж, сонирхдог байх
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайн
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Тогтвортой ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 18:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ.

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 11-324600

Affiliated schools