Алба: ШУТИС-ийн Маркетинг, олон нийттэй харилцах алба
Ажлын байр: Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Их сургуулийн эрдэм шинжилгээ, сургалтын болон бусад үйл ажиллагааг сурталчлах хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай холбоо тогтоож ажиллах
- Олон нийтэд зориулан их сургуулийн үйл ажиллагааны талаар телевиз, сонин, радио, сайтын ярилцлага, нийтлэл бэлтгэж хэвлүүлэх, олон нийтэд түгээх
- Батлагдсан график төлөвлөгөөний дагуу ФМ 94.1-ийн нэвтрүүлгүүдийг бэлтгэх, нэвтрүүлэх
- Онцлох үйл явдлуудын гэрэл зургийг авч, мэдээ мэдээлэл бэлтгэх, сургуулийн цахим хуудсанд байршуулах, видео бичлэг хийж хадгалах
- Их сургуулийн талаарх үйл явдлын мэдээ, мэдээллийг телевиз, радио, сонин хэвлэлд шуурхай хүргэж сурталчлах
- Бусад чиг үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Сэтгүүлч мэргэжилтэй
- Хэвлэл мэдээллийн байгууллагад мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилсан
- Монгол хэл бичгийн найруулан бичих чадвартай, англи хэлний ахисан, дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Тусгай шаардлага:
- Шинийг санаачлагч, загварын мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй
- Орчин үеийн тренд, маркетингийн чиг хандлагыг судалж, сонирхдог байх
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайн
- Ажлын ачаалал даах чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Тогтвортой ажиллах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 18:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ.
ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 11-324600